Монгол Улсын оюутны аварга шалгаруулах тэмцээн спортын есөн төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээний нэгдсэн заавар, хуваарийн дагуу волейболын тэмцээн энэ сарын 9-14-ний өдрүүдэд МУИС-ийн ЭЗС-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнийг волейболын спортын мастер Д.Гансүхээр ахлуулсан шүүгчдийн бүрэлдэхүүнтэй баг шүүн ажилласан байна. Оюутны аваргын тэмцээнд ЩУТИС, ЭМШУИС, МУБИС, МУИС, ХААИС, ХААИС Инженер механикийн сургууль, СЭЗДС, ИЗИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Орхон ИС, Дархан ХААИС, УБДС, Барилгийн коллеж зэрэг их дээд сургуулийн оюутан тамирчид өрсөлдөн дүнгээ гаргалаа.
Тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 13 багийн 270 гаруй тамирчин өрсөлдөж, эрэгтэйчүүдээс С.Амгаабазар дасгалжуулагчтай н.Отгонбаяр ахлагчтай ХААИС, Б.Дорж дасгалжуулагчтай н.Өлзийсайхан ахлагчтай ШУТИС, Н.Галбадрах дасгалжуулагчтай н.Мөнхбаяр ахлагчтай МУИС-ийн багууд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Харин эмэгтэйчүүдээс Б.Дорж дасгалжуулагчтай Уранбаяр ахлагчтай ШУТИС, Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Алтангэрэл ахлагчтай МУИС, Н.Баярхүү дасгалжуулагчтай н.Анхилуун ахлагчтай УБДС-ийн баг тамирчид тэргүүлэв.
Байгууллагын дүнгээр Б.Дорж дасгалжуулагчтай ШУТИС, Э.ЭрДэнэбилэг дасгалжуулагчтай МУИС, С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС-иуд эхний байрыг эзэлсэн байна. "Энагура" компанийн "Амин бүрд" клубээс өсөх ирээдүйтэй тамирчнаар ХААИС-ийн оюутан н.Эрдэнэбилэг, МУИС-ийн оюутан Э.Мөнхшүр нарыг шалгаруулж шагнаж урамшууллаа.
Энэ жилийн Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнүүд Монголын оюутан тамирчид дэлхийн оюутны спортын зуны "Универсиад" наадамд оролцож эхэлсний 45 жилийн ойн нэрэмжит болж байгаагаараа онцлогтой юм.
С.Туул http://www.niigmiintoli.mn/