УИХ дахь бие даагч гишүүд даваа гараг бүр сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг. Уламжлал ёсоор өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар БНХАУ-ын Экзим банкнаас зээлэх нэг тэрбум долларын асуудлыг хөндлөө.
Энэ зээлийн 827 саяыг нь Эгийн голын усан цахилгаан станцыг барихад зарцуулахаар Засгийн газар төлөвлөсөн. Харин үүнийг бие даагч гишүүд эсэргүүцэв. Учир нь Монгол Улс хэдийнэ 22 тэрбум ам.долларын зээлтэй. Энэ нь манай эдийн засгийг хоёр нугалсантай тэнцэнэ. Мөн их хэмжээний дүн бүхий гэрээ хэлэлцээ хийхдээ Монгол Улс дандаа алдагдал хүлээдэг гэв.
Хоёрдугаарт, Эгийн голын усан цахилгаан станцыг барих компанийг шалгаруулахдаа тендер зарлах ч хязгаарлагдмал орчинд явуулна гэв. Учир нь Хятадын талаас нийт тоног төхөөрөмжийн 65 хувийг Хятадаас худалдан авах нөхцөлийг зээл олгохдоо тавьжээ. Тэгэхээр Хятадын компаниуд давуу эрхтэй болно гэж бие даагч гишүүд болгоомжилж байгаа аж.
Гуравдугаарт, Эгийн голын усан цахилгаан станцыг барих зардал 827 сая ам.доллар болж өссөн тул нэг мегаватт цахилгаанд ноогдох зардал нь өсч, 2.6 сая доллар болж байна. Энэ нь олон улсын жишгээс ч өндөр гэв.
Гэхдээ бие даагч гишүүд Эгийн голын усан цахилгаан станцыг барих нь зөв гэсэн юм. Манай улсын эрчим хүчний хараат байдлыг арилгах давуу талтай, мөн Хятадаас олгох зээлийн нөхцөл (20 жилийн хугацаатай, эхний долоон жилд үндсэн төлбөр төлөхгүй, хүү нь жилийн 2 хувь) харьцангуй сайн гэдгийг онцолсон. Гагцхүү энэ зээлийг Эгийн голын УЦС-д зарцуулвал өртгөө нөхөх хугацаа хойшилно, эдийн засагт хүндрэл авчирна гэж үзэж байна.
Тэгвэл энэ төслийн нэгжийн дэд захирал Г.Золбоо УИХ-ын зарим гишүүд Эгийн голын УЦС-ын талаар хангалттай мэдээлэлгүйгээс ийм дүгнэлттэй байна гэсэн юм.
-10 жилийн өмнө Эгийн голын УЦС-ыг барихад 275 сая ам.доллар хэрэгтэй гэж тооцоолсон юм байна. Энэ үед станцыг 220 мегаваттын хүчин чадалтай байна гэж үзжээ. Харин одоо 315 мегаваттын станц барих юм байна. Хүчин чадлыг яагаад нэмсэн бэ?
-Энэ оны гуравдугаар сарын 9-нд Засгийн газрын тогтоол гарч, БНХАУ-аас авах зээлийг Эгийн голын УЦС-д зарцуулна гэж шийдвэрлэсэн.
Үнэндээ энэ төслийг 1992 оноос хойш ярьж байна. Хоёр ч удаа зогсоон, одоо гурав дахь баг ажиллаж байна. Гэхдээ өмнө нь одоогийнх шиг төслийн нэгж байгуулан ажиллаагүй, яамны мэргэжилтнүүд үндсэн ажлынхаа хажуугаар хийж байсан юм.
Хүчин чадлын хувьд 1992 онд хийсэн тооцоогоор 220 мегаватт байх нь зөв гэж үзсэн. Үүнээс хойш манай эрчим хүчний хэрэглээ маш их өссөн. Ус зүйн судалгаа болон усны нөөцийн боломж болон өнөөгийн эрчим хүчний хэрэгцээ, шаардлагын үүднээс хамгийн оновчтой хувилбар нь 315 мегаватт болохыг төслийн ТЭЗҮ-г хийсэн Францын Интерактив инженеринг компаниас шийдвэрлэсэн. Энэ бол УЦС-ын чиглэлд дэлхийд дээгүүрт ордог компани. Бидний сайн мэдэх GDF Suez (одоогийн нэр нь ENGIE) бол толгой компани нь байгаа юм.
100, 210, 320, 420 гээд хэд хэдэн хувилбаруудыг судалж үзсэн. Нөгөөтэйгүүр манай оргил ачааллын үеэр 300 гаруй мегаваттын дутагдал үүсдэг. Энэ орон зайг ч Эгийн голын УЦС нөхнө. Ноднин БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээл олгохоо амласан. Энэ зээлийн 70 хувийг Эгийн голын УЦС-д зарцуулах талаар жилийн өмнөөс ярьж эхэлсэн юм.
-ТЭЗҮ бэлтгэсэн компанид ямар хэмжээний төлбөр төлсөн бэ?
-Сая орчим ам.доллар төлсөн. ТЭЗҮ-г Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөл хянан, дэмжсэн. Мөн төслийн байгаль орчны үнэлгээг Байгаль орчны яамны зөвлөлөөр батлуулсан.
Хятадын талаас санал болгох компаниуд дундаас сонгон шалгаруулалтаа явуулна. Гэхдээ бид мэдээж олон улсын стандартыг хангасан компанитай ажиллана.
-УЦС-ыг барих явцдаа зарлах тендерийн тухайд?
-Ямар ч улсын Экспорт, импортын банкны зээлийг тодорхой нөхцөлтэй болон нөхцөлгүй гэж хоёр ангилдаг. Бидний авах нэг тэрбумын зээл нөхцөлтэй зээл. Тэгэхээр бид Хятадын талаас санал болгох компаниуд дундаас сонгон шалгаруулалтаа явуулна. Гэхдээ бид мэдээж олон улсын стандартыг хангасан компанитай ажиллана.
Дэлхийд нэр хүндтэй, бараа бүтээгдэхүүн нь брэнд болсон, томоохон үйлдвэрлэгчид Хятадад байна. Тэдэнтэй ч хамтарч ажиллах боломжтой. Станцыг барих компанийг шалгаруулах эрхийг Монголын тал өөртөө авсан.
-Тэгвэл заавал Хятадын үндэсний компани биш, хятадын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс сонгоно гэсэн үг үү?
-Манай төслийн хувьд гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцүү буюу ихгүй Монголын тал болон гуравдагч талд ногдохоор энэ хэлэлцээрт тусгасан. Харин тоног төхөөрөмж худалдан авах өөр төсөл байх юм бол 65 хувь гэсэн заалт байгаа.
Тухайн бараа бүтээгдэхүүний нийт орцын 50-иас дээш хувийг хятадад үйлдвэрлэсэн бол тухайн барааг хятадынх гэж үздэг. Одоо зээлийн ерөнхий хэлэлцээр Засгийн газар хооронд үргэлжилж байна. Манай талаас Сангийн яам ажиллаж байна. Ерөнхий хэлэлцээрт Эгийн голын УЦС гэж төслийн талаар дурдахгүй. Дараа нь тусгайлсан хэлэлцээг Засгийн газар Хятадын Экзим банктай хийнэ. Энэ үед Хятадын тал төслийн материалтай танилцан, шалгуураа тавина. Бид ирэх хавар багтаан тусгайлсан хэлэлцээрийг дуусган, тендерээ зарлана. Станцыг барих ажил 4-5 жил үргэлжилнэ.
-Зээлийг эргүүлэн төлөх хугацаа хойш сунана гэдэг шүүмжлэл байна.
-Зөвлөх компани ЭГУЦС-тай адил төстэй сүүлийн жилүүдэд барьсан дэлхийн 21 УЦС-ын өртгийг судалсан.
Дээрх станцуудын дундаж өртөг 2,7 сая/МВт байхад манайх 2,6 сая/МВт байгааг тогтоож, албан ёсны дүгнэлтээ гаргасан.
Турк, Гана, Эквадор, Бразил, Перу, Тажикистанд УЦС-ууд барьжээ. Далангийн төрлөөсөө хамаараад өртөг нь янз бүр болж байна.
Эгийн голын УЦС-ыг булдаж нягтруулсан, бетон далантай байгуулна. Энэ нь манай оронд илүү тохирно. Тайширын УЦС-ыг мөн энэ далангаар босгосон.
Хүчин чадал өссөнтэй холбоотой хийх ажил маш их өснө. Далангийн эзлэхүүн 65.9 хувиар, усан сангийн эзлэхүүн 43.6 хувь, жилд үйлдвэрлэх эрчим хүч 22.2 хувь, дэлхийн зах зээлийн тоног төхөөрөмжийн үнэ 3.1 дахин тус тус өслөө. Өмнөх ТЭЗҮ-д загас өнгөрүүрэх байгууламж огт тусгаагүй байсны дээр дэд бүтцийн ажлыг засал төдий хийх байсныг бид оновчлол хийж, цоо шинэ дэд бүтэц бий болгоно.
Мөн 827 бол ТЭЗҮ дээр тавьсан тоо. Яг гэрээ хийхэд буурч болох юм.
Бие даагч гишүүд хангалттай мэдээлэлгүйгээс л эсэргүүцсэн байх. Манай төслийн нэгж рүү ирээд хэн ч мэдээлэл авч болно.
-Энэ санхүүжилтийг ямар хугацааны турш гүйцэтгэгчид олгох вэ?
-Тендерт ялсан компанийн ажлын гүйцэтгэлээс хамааран таван жилийн турш төлбөрийг гүйцэтгэнэ. Шууд нэг дор 800 саяыг шилжүүлэхгүй. Сангийн яам, Эрчим хүчний яам, төслийн нэгж гурвалсан гэрээ байгуулж, нарийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ.
-Зээлийн дийлэнхийг Эгийн голын УЦС-д зарцуулахыг бие даагч гишүүд эсэргүүцлээ. Ер нь энэ төсөл хэрэгжсэнээр манай улсад ямар ач холбогдолтой вэ?
-Маш их ашигтай төсөл. Бид эрчим хүчний хувьд хараат байна. Мөн бидний хэрэглээ их өслөө. Энэ бүхнийг усан цахилгаан станц л шийднэ. Аль ч улсад тохируулгын чадвар бүхий УЦС заавал байх ёстой байдаг. Бие даагч гишүүд хангалттай мэдээлэлгүйгээс л эсэргүүцсэн байх. Манай төслийн нэгж рүү ирээд хэн ч мэдээлэл авч болно. Нээлттэй.
Мөн энэ бол тохируулгатай станц. Одоогийн дулааны станцууд тохируулга хийж чаддаггүй. Үүнээс үүдэн зардал нь өсдөг. Эгийн голын станцад бол кноп дарлаа, усаа гоожуулан цахилгаан үйлдвэрлэнэ.
-Эрэлтээсээ хамааран тохируулах юм уу?
-Яг тийм. Агшин болгонд өөрчлөгдөж байдаг эрэлттэй зохицох чадвар дулааны цахилгаан станцуудад маш хүндрэлтэй. Иймээс тохируулах чадвар сайтай томоохон чадлын усан цахилгаан станц зайлшгүй шаардлагатай.
-Эрчим хүчний үнийг шат дараалалтай чөлөөлөх шийдвэр гарчихсан. Цахилгаан, дулааны томоохон станцуудыг хувьчлахаар боллоо. Тэгэхээр цахилгаан, дулааны үнэ өсөж таарна гэсэн болгоомжлол иргэдэд байна. Эгийн голын УЦС-ыг бариснаар цахилгааны үнэд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Эгийн голын УЦС-ыг барьж дууссаны дараа нэг киловат эрчим хүчийг 1.5 центийн өртгөөр үйлдвэрлэнэ. Энэ нь одоогийн ДЦС-уудын өртгөөс маш бага. Тэгэхээр УЦС 20 жилийн дараа зээлээ төлж, өртгөө нөхсөн бол ашигтай ажиллана гэсэн үг. Өөрөөр хэлбэл цахилгааны үнэд эерэгээр нөлөөлөх боломжтой.Бид үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн, эрчим хүчний сүлжээнд нийлүүлнэ.
-Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний төслөө хэлэлцэж эхэлсэн үү. Эсвэл одоо энэ талаар ярихад эрт байна уу?
-Энэ гэрээг төслийн нэгж байгуулна. Бид судалж л байна. Бид оргил ачааллын үед буюу оройн 17-22 цагийн хооронд ОХУ-аас эрчим хүч худалдан авдаг. Сүүлийн мэдээгээр нэг киловаттын өртөг 0.1 ам.доллар давлаа. Харин эргүүлээд харьцангуй хямд үнээр шөнийн бага ачааллын үед эрчим хүчээ Орост нийлүүлдэг. ОХУ-д эрчим хүчээ гаднаас худалдаж авах эрэлт хэрэгцээ байхгүй болохоор тэдний эрчим хүч гарган авдаг өртгөөс бага үнэ санал болгож байж л бид шөнийн бага ачааллын үед зайлшгүй үйлдвэрлэгдсэн цахилгаанаа хойд хөршид борлуулж байна. Энэ байдлыг Эгийн голын УЦС бууруулах юм.
ОХУ-д эрчим хүч гаднаас авах эрэлт байхгүй болохоор тэдний эрчим хүч гаргадаг өртгөөс бага үнэ санал болгож л бид шөнийн бага ачааллын үед зайлшгүй үйлдвэрлэгдсэн цахилгаанаа хойд хөршид борлуулдаг.
-Усан цахилгаан станц ашиглалтад орсон даруйдаа 315 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэх үү?
-Эхний хоёр жилд барилгын ажил хийнэ. Дараагийн хоёр жилд усан сангаа голын усаар дүүргэнэ. Энэ хооронд байгалийн урсацаар эрчим хүч үйлдвэрлэнэ. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээд жилд 606 сая киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэнэ.
-Та түрүүн байгаль орчны үнэлгээг дудсан. Төслийг хэрэгжүүлэхэд байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Станцыг барих болон үйл ажиллагаа эхэлсний дараа байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө маш бага гэсэн дүгнэлт гарсан. Энэ дагуу тодорхой арга хэмжээ авна.
-Нутгийн иргэд та бүхнийг дэмжиж байна уу. Халх гол суманд болсон шиг үйл явдал давтагдах вий.
-Эгийн голын УЦС-ыг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд, Хантай багийн нутагт барина. Нутгийн иргэд энэ ажил хурдан эхлээсэй гэсэн хүлээлттэй байна. Бид Тайшир, Дөргөний станцуудыг тус сумын иргэдэд хоёр ч удаа үзүүлсэн тул тэд энэ төсөл Монгол Улсад ихээхэн ач холбогдолтойг ойлгосон.
-Ярилцсанд баярлалаа.