Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулган үзэсгэлэн гаргажээ.
“Хан Хэнтий-2015” аяллын гэрэл зургийн үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 24-нд Blue Moon Art gallery-д нээгдсэн бөгөөд долоо хоногийн турш үргэлжлэх юм. Мөн үзэсгэлэнгийн үеэр өдөр бүр 17 цагаас хойш сонирхолтой лекц, яриаг сонсож тусгай арга хэмжээнд хамрагдах боломжтой аж.
Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь Хэнтий нутгийн байгалийн гайхамшиг, аж ахуйгаар дамжуулан олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх шинэ гарцыг эрэлхийлэхэд оршиж байгаа юм. Уншигч та Эзэн Чингисийн түүхт газар, өнгө алагласан навчис, өдөр бүр очих голуудын бэлчир, Батноровын алдарт Тожил дарханы хийцтэй эмээл, хазаар, гоёл, эрийн хийморь сэргээсэн адуун сүрэг, төрийн торгон сүргийг харж мэлмийгээ цэнгүүлээрэй.
Торгон мэдрэмжтэй, авьяаслаг гэрэл зурагчдын дуранд Зүрхэн нутаг хэрхэн буусныг танд фото нийтлэлэээр хүргэж байна.