ТУЗ-ийн хурлаар зөвхөн гүйцэтгэх захирлын асуудлыг л шийдсэн
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, М.Болорыг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Энэ талаар Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Б.Нямаагаас тодрууллаа. Тэрбээр Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ даргын албыг давхар хашдаг юм.
-Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж ойлгож болох уу?
-“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр Д.Ангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл нэг удаагийн хурлаараа хэлэлцээд баталгаажуулсан.
-Монголын хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигч нь Сангийн яам. Яамнаас нээлттэй сонгон шалгаруулалтыг олон нийтийн дунд зарласан уу?
-Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаагүй. Хувьцаа эзэмшигчдийн санал болгосноор М.Болорыг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.
-Гүйцэтгэх захирлын асуудлыг шийдэхэд ТУЗ-ийн хурлын ирц хангалттай бүрдсэн үү?
-ТУЗ-ийн ирц хангалттай бүрдсэн тул саналын дагуу асуудлыг хэлэлцсэн.
-Д.Ангар захирлыг үүрэгт ажлаас чөлөөлөх болсны гол шалтгаан юу вэ. Сайн ажиллаж байсан Хөрөнгийн биржийн удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэсэн сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд цөөнгүй байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Д.Ангар захирлын хувьд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Шинээр томилсон М.Болорыг ч мөн адил үүрэг гүйцэтгэгчээр албажуулсан байгаа. М.Болор захирлын хувьд ажлын гараагаа Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагчаар эхэлсэн. Тус байгууллагад арав гаруй жил ажилласан туршлагатай.
-Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа өнөөдөр ямар түвшинд ирээд байна вэ?
-Биржийн үйл ажиллагаа сүүлийн нэг жилийн хугацаанд эрс сайжирсан. Д.Ангар захирлыг анх ажил авч байх үед Хөрөнгийн биржийн эдийн засгийн байдал нэлээд хүндэрсэн, үйл ажиллагаа доголдсон байсан. Ийм нөхцөлд онцгой дэглэм тогтоож, удирдлагын зүгээс зөв бодлогын менежмент явуулсны үр дүнд өдөр тутмын үйл ажиллагаа нь тогтворжиж, ашигтай ажиллаж эхэлсэн. Цаашдаа шинэ удирдлагын хувьд ч үргэлжлүүлэн хийх ажил их бий.
-Гүйцэтгэх захирлын томилгооноос гадна удирдлагын багт өөрчлөлт орох уу?
-ТУЗ-ийн хурлаар зөвхөн гүйцэтгэх захирлын асуудлыг шийдсэн, удирдлагын багт шинэ томилгоо хийгээгүй.
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр шинээр томилогдсон Мөнхсайханы Болор нь ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засгийн сургууль болон АНУ-ын Техас муж дахь Райсын их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. Улмаар Люксенбургийн их сургуулийн Санхүүгийн сургуульд Банк, санхүүгийн чиглэлээр Шинжлэх ухааны магистрийн зэрэг хамгаалсан байна. Монголбанкинд ажиллах хугацаанд арилжааны банкуудын баланс, зээлийн тайлангийн ерөнхий загварчлалыг боловсруулж улс орон даяар хэрэглээнд нэвтрүүлэхэд оролцжээ. Тэрбээр судалгаа шинжилгээний “Элүдэй” компанийг 2013 онд үүсгэн байгуулж бизнес консалтингийн салбарт ажиллаж байжээ.
Б.Тулгат