Өнөөдрөөс эхлэн иргэд автобусаар зорчихдоо цахим карт ашигладаг болно.
Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд хийж буй энэ ажил долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан ч хойшилж, өнөөдрөөс эхлэх болсон.
Цахим карттай болсноор нийтийн тээврээр зорчигчдын бодит тоо гарах, энэ салбар дахь төсөв санхүү шилэн данстай болох давуу талтай гэнэ. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй компаниудад олгодог нөхөн олговор, татаасыг 100 хувь хянах боломжтойг албаныхан хэлж байна.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээ хүмүүст ойрхон, соёлтой, тав тухтай болно. Тухайн зорчигч зорчих тээврийн хэрэгслийнхээ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй авдаг болох юм байна.
Тэгвэл нийтийн тээврийн үйлчилгээний шинэ системд шилжихэд ТА бэлэн үү?
КАРТ ДӨРВӨН ТӨРЛИЙНХ, ҮНЭ 3600 ТӨГРӨГ
Эхний ээлжинд та цахим карт худалдан авах хэрэгтэй. Цахим карт нь дөрвөн төрөл учир өөрт тохирсон картыг сонгоно гэсэн үг. Үүнд,
- Энгийн,
- Хүүхдийн,
- Хөнгөлөлттэй зорчих,
- Оюутны гэсэн төрлүүд байна.
Энгийн картыг аль ч карт борлуулах цэгээс худалдан авч, цэнэглэснээр ашиглах боломжтой бол бусад төрлийн картыг холбогдох байгууллагаар дамжуулан авах юм байна.
Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнууд хороогоороо, оюутан бол сургуулиасаа, цагдаа бол харьяа байгууллагаараа дамжуулан холбогдох материалыг бүрдүүлэн авах юм.
Картын үнэ 3600 төгрөг. Харин та цэнэглэх бол 500-90 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Банкны картууд шиг хүчинтэй хугацаа гэж үгүй. Нэг удаа худалдан аваад цэнэглэж ашиглана гэдгийг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Маркетинг, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Түвшинжаргал хэллээ.
АВТОБУСНЫ БУУДЛЫН ОЙРОЛЦООХ “U MONEY” ХАЯГ БҮХИЙ ГАЗРААС КАРТАА АВААРАЙ
Энгийн карт авах шаардлагатай хүмүүс хаанаас худалдан авах вэ?
Картыг “U money” гэсэн хаягтай, автобусны буудлын ойролцоох, худалдаа үйлчилгээний газруудад байрлах карт борлуулах, цэнэглэх цэгүүд болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвөөс худалдан авах боломжтой.
Хэрэглэгчийн төв Нийслэлийн засаг захиргааны IV байр буюу Улаанбаатар банкны 3 давхарт байрладаг бөгөөд даваагаас баасан гарагт 9:00-18:00 цаг хүртэл ажиллана. Мөн цахим карттай холбоотой мэдээллийг 78111289 дугаарын утсаар авах боломжтой.
Одоогийн байдлаар автобусны буудлуудын ойролцоо дэлгүүр, худалдааны газруудад 190 орчим карт худалдах, цэнэглэх цэгийг байрлуулсан бөгөөд сонингийн цэгүүдтэй хамтрахаар ажиллаж байгаагаа тус компанийн Картын төвийн менежер Х.Мөнхмандах хэллээ.
Карт худалдах, цэнэглэх цэгийг цаашид 500-д хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Гэхдээ карт авч амжаагүй зорчигчдод зориулан бэлэн мөнгөөр давхар үйлчлэх бөгөөд ингэхдээ жолоочид мөнгөө шалгуулан тусгай хайрцагт хийх юм.
Анхааруулахад хариулт өгөх боломжгүй тул хэрэв Та бэлэн мөнгөөр автобусанд суух шаардлага гарвал таарсан мөнгөтэй зорчих хэрэгтэй.
УРД ХААЛГААР ОРЖ, ХОЙД ХААЛГААР БУУНА
Цахим картаа худалдаж аваад цэнэглэчихлээ. Тэгвэл одоо үүнийг хэрхэн ашиглах вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Автобусанд суухдаа бүх зорчигчид урд талын хаалгаар сууж жолоочийн хажууд байрлах карт уншигч төхөөрөмжид цахим картаа уншуулах ба ингэхэд дуут дохиогоор хариу өгөх юм байна.
Мөн нэг картаар олон зорчигчийн төлбөр хийх бол эхлээд жолоочид хүнийхээ тоог хэлж, дараа нь картаа уншуулна.
Харин буухдаа арын хаалгаар гарах бөгөөд хаалганы дэргэд байрлах төхөөрөмжид дахин цахим картаа дахин уншуулаад бууна.
ДАМЖИН СУУЛТАД ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ, ГЭХДЭЭ ХАРААХАН БОЛООГҮЙ
Цахим карт нэвтрүүлснээр зорчигчид дамжин суултад хөнгөлөлт эдлэх боломжтой талаар мэдээлж байсан.
Та нэг автобуснаас буугаад 20-30 минутын дараа өөр автобусанд суувал хөнгөлөлт эдлэх боломжтойг “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор дуулгасан. Гэхдээ хөнгөлөлтийн хувь болон хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байна.
Ямартай ч нийтийн тээврээр зорчиж байгаа зорчигчдыг бүртгэлжүүлэх учраас картыг заавал хоёр удаа уншуулах шаардлагатай. Тухайн хүн нэг автобуснаас буугаад хэдэн минутын дараа дамжин суухаас хамаарч хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна.