Азийн хөгжлийн банк, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази номхон далайн бүс нутагт хийсэн хамтарсан судалгаагаар “Ижил хэмжээний ажлыг ижил тэнцүү үнэлэх олон улсын стандарт” мөрдөгдөхгүй байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл яг адилхан ажил хийдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин нэлээд зөрүүтэй байдаг аж.
Судалгаагаар аль ч шатанд эмэгтэйчүүд эрчүүдийн цалингийн 70-90 хувьтай тэнцэх хэмжээний цалинг авдагийг тогтоожээ. Тэр бүү хэл эмэгтэй шинэ ажилтны эхлэл цалин хүртэл эрэгтэйчүүдийнхээс ямагт доогуур байдаг гэнэ.
Цалингийн зөрүү аж үйлдвэрийн салбарт болон боловсролын түвшин бага шаардсан ажлын байруудад илүү түгээмэл байгааг АХБ судлан гаргажээ.
Тухайлбал хамгийн өндөр орлоготой Сингапурт л гэхэд эрчүүдийн дундаж цалин 3972 ам.доллар байхад, эмэгтэйчүүдийн дундаж цалин дөнгөж 2921 ам.доллар байна. Харин хамгийн бага цалинтай Камбожид энэ зөрүү 30 ам.доллар байгаа юм.
Хэдийгээр эмэгтэйчүүдийн боловсролын түвшин дээшилж байгаа ч тэдний цалин орлогод нөлөөлөхгүй байгаа юм.
Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд орлогоо нэмэгдүүлэхийн тулд төв суурин газруудыг ихээр зорих болжээ. Тэд эрчүүдтэй харьцуулахад маш бага цалин авдагийн зэрэгцээ орлогынхоо ихэнхийг хөдөө гэрлүүгээ илгээдэг гэнэ.
Хөдөлмөрийн зах зээл дээрх хүйсийн ялгаварлал ихэссээр байна. Ажиллах хүчний дунд хүйсийн тэгш оролцооны индекс 1990 онд 0.67 байснаас 2012 онд 0.62 болж буурсан нь ажиллах хүчний дунд хүйсийн ялгаа өргөжиж байгааг илтгэж буй юм.
Ази дахь ажиллах хүчний дунд 734 сая эмэгтэй байгааг судалгаа хэлж байгаа. Гэтэл Ази номхон далайн бүс нутагт эмэгтэйчүүд өрхийн хүрээнд үнэ хөлсгүй ажил эрхэлдэг нийгмийн бүлэг байсаар байгаа юм. Үүнээс үзэхэд бүс нутаг дахь хөгжиж буй орнууд эдийн засгийн өсөлтдөө эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг ашиглаж чадахгүй байгааг харуулж байна хэмээн судлаачид дүгнэжээ.
Эх сурвалж: Азийн хөгжлийн банк
Ц.Элбэгсайхан