Үүрийн дөрвөн цагт миний дэрэн доороос хуучны балай Dubstep явсаар байгаад сэрчихлээ. Гэрэл анивчиж, цагны сэрүүлэг Skrillex, Deadmau5 ч юм уу, би сайн мэдэхгүй өвөө эмээгийн үеийн үеэ өнгөрөөсөн ая явна. Би л лав ийм хөгжим сонсдоггүй, ер нь миний үеийнхэн ч гэсэн. Юу гэхээр манай гэр дахиад л “вирустчихэж”.
Ерөнхийдөө бол энэ зүгээр л нэг гэрийн систем бусниулагч байгаа юм л даа. Гэм нь программыг дахин хэвийн горимд шилжүүлэх нэмэлт software гараагүй байгаа. Бараг айл болгон л ийм асуудалтай нүүр тулж байна. Гэрийн хаалт өглөө эрт онгойчихно. Яахав аз болоход нэг их асуудалтай зүйл биш л дээ. Харин миний арав, хорин жилийн өмнө Пандора дээрх хар жагсаалтад оруулчихсан хуучны дуунууд л чих дүлийрэм чанга явна. Ялангуяа шөнө дунд, үүрээр байхыг нь яана. Дээрээс нь өглөө болгон шүршүүрт орчихоод гарч ирэхэд миний зургийг аваад л Facebook дээр тавичихдаг болсон.
Ер нь би унтахаа ч болисон. Яагаад гэхээр миний гэрийн Dropcam системийн хаяг бусдын гарт ороод удаж байна. Үүний ачаар ч би “Ичих булчирхайгаа элгэн дээ наачихсан” амьтан л болж дээ. Гэхдээ яахав, нүцгэн зураг нь интернетээр нэг тараагүй хэн байна. Бүгд л ийм зовлон амсаж байна. Хэдэн жилийн өмнө “Wat3ryWorm” гэж нэг муухай вирус гарч билээ. Айлуудын галын аюулын үед ус цацах системийг Зул сарын өдрөөр ажиллуулж олон тэрбум долларын хохирол учруулж байв.
Яг ийм үед буцаад унтана гэдэг худлаа. Тиймээс би нэг юм олж нөмрөөд гал тогоонд орж кофе чанасан нь дээр болов уу. Хачин сонсогдож болох ч би өөрөө “уламжлалт” данханд кофе чанаж уудаг болоод их удаж байна. Миний автомат кофений машин одоо унтраалттай байгаа. Яагаад гэхээр Сингапурт байдаг нэг тоглоомын сүлжээг миний “Хараал идсэн кофений машин” гэмтээгээд байсан болохоор тогноос салгачихсан.
Эцсийн эцэст би хэдэн жилийн өмнө гэртээ “Шинэ үйлдлийн систем” суулгасандаа л харамсахаас өөр чадах зүйлгүй болж дээ. Үүнээс болж хэчнээн өдөр нойргүй хонож, олон асуудалд орж байгаагаа мэдэхгүй нь.
Би анх 21-тэйдээ энэ байранд орж байлаа. Тэгэхэд манай гэр Андроид үйлдлийн системтэй тун ч олон сонголт бүхий сонирхолтой программ суулгаж болдог байсан нь амар байж. Харин би ажлаа сольж, манай компанийн гаргасан утас манай гэртэй тохирохгүй болсоноор асуудал үүсэж эхэллээ. Тиймээс л би гэртээ нэг хачин том 7 инчийн таблет барисан хүн явдаг болсон. Үүнгүйгээр гэрээ удирдаж чадахгүй. Гэтэл Google ийм эртний төхөөрөмжид зориулсан программ хангамж бүтээхээ болиод 10 жил өнгөрч байгаа учир шинэчилж чадахгүй л байна. Дэрээс нь хаалга гэнэт л өөрөө онгойчихно. Магадгүй дахиад л түлхүүр хэрэглэдэг болох нь дээ энэ янзаараа.
Хэдийгээр энэ олон асуудлаас салахын тулд “Үйлдлийн системийг” нь дахиад суулгачихаж болох ч гэсэн дэндүү үнэтэй тусна. Ялангуяа Nexus Home® үйлдлийн систем суулгахдаа заавал “Өөр компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс татгалзах” гэдэг гэрээнд гарын үсэг зурчихсан.
Анх “Ухаалаг гэр” гэсэн сэдэв яригдаж эхлэхэд хүмүүс Apple эсвэл Google-ийг гол тоглогчид болно гэж төсөөлж байсан гэдэг. Гэвч нэг их удаан үргэлжлээгүй билээ. Интернетэд холбогдсон Термостат гэж нэг юм байсныг одоо ч бараг хүмүүс мартаж дээ. Өвөөгийн хэлж байснаар тэр зүйл “Ухаалаг хана”-ны эхлэл болсон гэдэг. Энэ төхөөрөмж гэрийн гэрэл чийдэнг асааж, унтраах, цагны сэрүүлэг тохируулах, элдэв дээрэм тонуулын үед түгшүүр зарлах, гаднах агаарын хэмийг хэмжиж, гэр доторх хэмийг тохируулах гэх мэт үйлдэлтэй байжээ. Гэвч үнэндээ бодит амьдрал гэдэг тэс ондоо байж энэ бүхнийг Microsoft гэдэг компани Солонгосын Samsung-тай хийсэн гэрээний үндсэн дээр өөрсдийн болгож авсан юм.
Намайг зуухан дээр кофе хийсэн данхаа тавимагц гэрийн чанга яригч “좋은 아침입니다/Өглөөний мэнд/” гэж байна. “조용히/Дуугаа тат/”гэж би шивнэлээ.
Одоогийн байдлаар миний хийж байгаа зүйл гэвэл гэрийнхээ ажиллахаа больсон төхөөрөмжүүдийн оронд өвөө, эмээгийнхээ хэрэглэж байсан “уламжлалт” гэх тодотголтой ерөнхийдөө гар аргаар ажилладаг зүйлсийг хэрэглэж байна. Юу ч зөв ажиллахаа больсон. iOS, Adnroid, Samsoft зэрэг хэдэн үйлдлийн системийн дунд төөрөлдсөөр байтал асуудал улам л нэмэгдсээр байгаа билээ.
Гал тогоон дотуур пид пид алхасны дараа арай гэж нэг юм гэрэл нь аслаа. Ядаж байхад Queen хамтлагийн нэг дуу яваад байдаг. Би сайн мэдэхгүй л дээ сонсоход сайхан ч гэсэн бас л өвөө эмээгийн үеийнх учир би барагтай л бол сонсдоггүй. Гэнэт “Баяр хүргэе” гэх Элвис Преслигийн хоолой гэрээр нэг цуурайтлаа. Би өдрийн алхах ёстой хэмжээгээ өнгөрсөн жил 20 алхам болгож бууруулсан юм. Учир нь өдрийн 200 алхам гээд тогтоочихсон байснаас болоод гэрийн систем намайг юм л бол алхуулах гэж “зүтгэнэ”. Буйдан дээр хэвтээд, зурагт үзмэгц 10 минут болоод л буйдан доороосоо чичирч, зурагт гэнэт цав цагаан өнгөтэй болж байгаад л алхах хэрэгтэй гэж сануулаад байсан билээ.
Аягатай кофегоо аваад ширээнд тухлан суулаа. Ширээн дээрх жижигхэн товчуулар дээр дармагц зурагтаар “Өнөөдөр 2053 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гадаа цаг агаар -3 хэмийн хүйтэн байна” гэх эмэгтэй хоолой дуулдлаа. Удалгүй талх шарагч ажиллаж, нөгөө өрөөнөөс шүршүүрийн ус дуслах чимээ дуулдаж эхлэв. Гадаа ч гэгээ орж өглөө болжээ.