Бидний өдөр тутам хэрэглэдэг компьютерын салшгүй нэг хэсэг болох кейбоардын ачаар та үүнийг уншиж байна. Гэхдээ бидний кейбоард төгс байж чаддаг уу?
Өөрийгөө эрчим хүчээр хангаж, өөрийгөө цэвэрлэдэг кейбоард гэхээр хачирхалтай сонсогдож болох ч та итгэх л хэрэгтэй.
“Эвдрээгүй зүйлсийг засдаг” хүмүүсийн ачаар дэлхий урагш явдаг билээ. Хэрвээ үгүй байсан бол бид хэзээ ч ямар нэг зүйлийг бүтээж өнөөдрийн хөгжилд хүрэхгүй байсан юм. Тэгвэл яг ийм “Эвдрээгүй зүйлсийг засдаг” хэсэг эрдэмтэд тодруулбал АНУ, БНХАУ-ын эрдэмтэд хамтран дэндүү ухаантай, хүчирхэг кейбоард бүтээж байна.
Өөрийгөө эрчим хүчээр хангаж, өөрийгөө цэвэрлэдэг кейбоард гэхээр хачирхалтай сонсогдож болох ч та итгэх л хэрэгтэй. Энэ кейбоардын товчлуурууд нь эрчим хүч хүлээн авагч болох бөгөөд таны биеийн эрчим хүчээр цэнэглэгдэнэ.
Жун Ли Ван гэх мундаг хүний санааг нь олж, бүтээж байгаа энэ кейбоард таны хуруу хүрэхийн төдийд өөрийгөө цэнэглэж эхлэх аж. Зөвхөн өөрийгөө ч биш таны ашиглаж байгаа хулгана, trackpad зэргийг ч эрчим хүчээр хангана гэхээр гайхалтай биш гэж үү.
Кейбоард таны бичих хэмнэл, хурд, хурууны хэмжээ, биеийн эрчим хүч гээд бүгдийг таньдаг болсноор аюулгүй болжээ.
Гэхдээ энэ кейбоардны аюулгүйн систем бүр ч сонирхолтой. Ер нь бол хоёр аргаар та кейбоардаа, компьютер ээ бусдаас хамгаалж болох аж. Эхнийх нь та “асаах код” хийх. Ингэснээр таны кейбоардыг кодыг нь мэдэхгүй хүн асааж чадахгүй гэсэн үг.
Харин хоёрдугаарт "био хэмжүүрт аюулгүйн" систем. Энэ нь таны кейбоард зөвхөн таныг таньдаг болно гэсэн үг аж. Кейбоард таны бичих хэмнэл, хурд, хурууны хэмжээ, биеийн эрчим хүч гээд бүгдийг таньдаг болсноор аюулгүй болжээ.
Хамгийн сонирхолтой нь хэн нэгэн таны кейбоардны нууц үгийг мэдсэн байлаа ч оруулах боломжгүй. Та аль ч хуруугаараа бичсэн байж болно шүү дээ.
Ингэснээр энэ технологи хурууны хээ, нүдний торлог бүрхэвчээр таних системээс илүү аюулгүй юм.
Дээрээс нь Гидрофобик буюу ус зайлуулах материалаар бүтээж байгаа учир, тоос, тоосонцор гээд ер нь таны кейбоардыг завааруулдаг бүхий л зүйлсийг халдаахгүй аж. Харамсалтай нь хөгжүүлэлтийн шатандаа яваа учир та үүнийг маргааш, нөгөөдөр дэлгүүрээс худалдаад авч болохгүй нь дээ.
Эх сурвалж: