Замын цагдаагийн газар, Монголын Улаанзагалмайн нийгэмлэгтэй хамтран замын цагдаа нарт анхны тусламжийн сургалтыг хоёр дахь жилдээ явуулж байна.
Гуравдугаар сарын 23-наас 27-ныг хүртэл өдрийн хоёр ээлжээр нийт 400 гаруй замын цагдаад анхны тусламжийн мэдлэг олгох юм байна.
Сургалтын талаар ЗЦГ-ын Дэмжлэг үзүүлэх хэлтсийн Хөдөлмөр хамгаалал хариуцсан хүний их эмч Д.Төгөлдөр,
-Зам тээврийн осолд өртсөн иргэдэд замын цагдаа нар анхны тусламж үзүүлдэг байх шаардлагатай учраас энэ сургалтыг явуулж байна. Ослын үед манай замын цагдаагийн бие бүрэлдэхүүн хамгийн түрүүнд очдог. Тиймээс энэ талаарх мэдлэгтэй байх нь зайлшгүй шаардлагатай гэлээ.
Суурь анхны тусламжийн хичээлийг МУЗН-ийн сургагч багш, хүний их эмч Б.Гантулга зааж байна.
Сургалтад хамрагдаж буй Баянгол дүүргийн замын цагдаагийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Болдбаатар
“Зам тээврийн осолд өртсөн хүмүүст анхны тусламжийг замын цагдаа үзүүлэх боломжтой байдаг. Хэргийн газар хамгийн түрүүнд очдог учраас хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаасаа зөв арга хэмжээ юм. Маш хэрэгтэй сургалт болж байна” гэлээ.
Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээс 100 гаруй анхны тусламжийн хайрцгийг өгч байгаа бөгөөд эдгээрийг цагдаагийн постуудад байрлуулах аж.
Зам тээврийн ослын улмаас 2014 онд улсын хэмжээнд нийт 503 хүн нас барж, 1460 хүн гэмтжээ. Энэ нь 2013 онтой харьцуулахад улсын хэмжээнд нас баралт 18,6 хувь, гэмтсэн хүний тоо 13,9 хувиар өссөн үзүүлэлт юм байна.