9to5Mac сайтад бичсэнээр Apple компани анх удаа хэрэглэгчдийг Андроид, Blackberry эсвэл Windows утсаараа шинэ iPhone арилжих санал тавьжээ. Өчигдрөөс эхлэн энэ ажлыг хэрэгжүүлж байгаа хэдий ч зөвхөн нэр заасан төрлийн утаснуудыг л хүлээн авах юм байна.
Цуглуулсан оноогоороо шинэ iPhone 5с, iPhone 6 эсвэл iPhone 6 Plus авч болно
Apple-ийн “Дахин хэрэглэх, эргэлтэд оруулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэглэгчид Samsung, HTC, LG, Nokia, Sony болон Blackberry-гийн зарим нэг утсыг дэлгүүр дээр нь очиж өгөх бөгөөд үүгээрээ Apple Store-ийн бэлгийн карт эсвэл банкны гуйвуулга маягаар оноо цуглуулах юм.
Ингээд цуглуулсан оноогоороо шинэ iPhone 5с, iPhone 6 эсвэл iPhone 6 Plus авч болох аж. Харин оноогоороо Apple Watch авч болохгүй юм байна. Үүнээс өмнө Apple хуучин iPhone-ийг арилжих хөтөлбөр хэрэгжүүлж байсан бөгөөд тухайн утасны үйлдвэрлэгдсэн он, өнгө үзэмжээс шалтгаалан өөр өөрөөр үнэлдэг байжээ.
Саяхан компани Хятадын Foxconn-д хуучин iPhone борлуулах эрх өгөх тухай мэдээлэл гарсан. Тэгвэл одоо яригдаж байгаагаас үзэхэд компани шинэ iPhone-ий борлуулалтыг нэмэгдүүлэхээс гадна хүлээн авсан Андроид, Windows утаснуудаа борлуулах нь.
Apple өнөөдрийн байдлаар хэрэглэсэн iPhone-ийг АНУ-д 300 хүртэлх ам. доллароор худалдан авч байна.