Зүүн бүсийн аймгуудад гал түймэр гарч, манай талаас түймрийг цурманд оруулах боловч хил даван түймэр орж ирэх байдал зогсохгүй байна. Одоогоор зарим сумд өөрийн нөөцийн шатахуун нь дууссан тул шатахуун түгээх станцуудаас зээл авах, хүн хүч, хоол хүнсний дутагдал гээд нөхцөл байдал хүндхэн байгааг дуулгаж байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд, Шадар сайд, ХХААЯ-ны сайд гээд томоохон албан тушаалтнуудаас эхлээд дуучин С.Жавхлан хүртэл өөрийн биеэр очиж гал унтраалцахад туслалцаж байна. Байгууллага хамт олноороо зүүн гурван аймгийнханд туслах хандивын аян өрнүүлж ч байна. Мэдээж хандивын аянд нэгдэж, туслах боломж Монгол Улсын аль ч иргэнд бий гэдгийг сануулах юун. Хамгийн сүүлийн мэдээгээр ХХАА-н сайд Р.Бурмаа "Уул уурхайн компаниуд хамгаалалтын нүдний шил, бээлий, ажлын хувцаснаасаа илүүчлэхийг хүсч байна" гэснийг энд дахин дуулгая.
Барилгын салбарын хахууль, газрын асуудал хариуцдаг албан тушаалтнуудын авлига, мэргэжлийн хяналтын “нүдээ анин” ажилладагийн балаг нэлээн том асуудлыг өнгөрөгч долоо хоногт дэгдээлээ. Орон сууцны 12 давхар барилгатай зэрэгцүүлэн “Би Жи Би Жи” компани 16 давхар барилга барихаар нүх ухсны улмаас хөрсний гулгалт үүсэн, 48 өрхийн 244 оршин суугчийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүссэн юм. Харин Онцгой байдлын албаныхан шуурхай ажиллаж иргэдийг нүүлгэн шилжүүллээ. Төсвөөс энэ бүх зардлыг гаргасан ч цаашид буруутай этгээдүүд энэ бүх зардлыг нөхөн төлөхөөр болсон. Гэвч энэ ганц тохиолдол биш. Үүнээс ч аюултай нөхцөл байдалтай, хууль бус олон барилга нийслэлд бий. Тэд өнөөдөр ямар нэгэн гай тариагүй ч ирээдүйд хэчнээн хүний амь насанд заналхийлэхийг хэлж мэдэхгүй юм. Тиймээс энэ явдал дээр дурьдсан гурван салбарынхан ажилдаа хариуцлагатай байж, хуулиа дагахгүй бол олон хүний амь насны хохирлын буруутан болох вий гэх томоохон анхааруулга байлаа.
Өнгөрөгч мягмар гарагт УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн тогтоолын төслийг буцаалаа. Учир нь тодорхой баримт бичгийн бүрдэл дутуу байсан хэмээсэн юм. Багагүй шуугиан тарьсан энэ явдал пүрэв гарагт сайд С.Баярцогт тогтоолын төслийн дутууг нөхөн дахин өргөн барьснаар бага зэрэг намжлаа. Одоо энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон. Болдог энэ бол хэлэлцэх явцыг аль ч хэвлэл мэдээллийн байгууллагаар шууд дамжуулах, бичлэг цацах боломжгүй, зөвхөн сэтгүүлчдийг байлцуулах боломжтойгоор хийх сэн. Эс тэгвэл “баатар”-ын дүрд тоглох дуртай 76 маань дүрдээ орчихоод гарч өгөхгүй, улсынхаа цаашдын эрх ашигт бус, өнөөдрийн олонд таалагдах “гавьяат жүжигчнийхээ” дүрээр өнгөц, буруу шийдвэр гаргах вий гэхээс эмээнэ.
Энэ талаар сэтгүүлч Б.Эрдэнэчимэгийн бичсэн “Засгийн газар яарвал даарна гэдэг болов уу аль эсвэл…” нийтлэлийг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
Улстөрд олон чухал асуудал хөндөгдсөн ба та ЭНД ДАРЖ мэдээллүүдийг унших боломжтой.
Францын дэлхийд алдартай найруулагч Жан Жак Анно энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчлаад буцлаа. Түүний хоёр хоногийн айлчлалын хугацаанд GoGo News Agency хамтран ажилласан бөгөөд Жан Жак Анног GoGo.Cafe буландаа урин ярилцлаа. Манай Gogo Mongolia англи хэл дээрх сайтын сэтгүүлч С.Одбаярын хийсэн тун сонирхолтой, уншууртай ярилцлагыг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
GoGo.Cafe булангийн өөр нэг зочноор Гадаад хэргийн дэд сайд Наваан-Юндэнгийн Оюундарийг сэтгүүлч Э.Энхмаа урьжээ. Н.Оюундарь бүсгүйн сонирхолтой ярилцлагыг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
GoGo News Agency хүчирхийллийн эсрэг ажиллаж байгаа билээ. Ингэхдээ бид хүчирхийллийн талаарх хуурай мэдээлэл оруулах бус харин хүчирхийлэлд өртөж буйгаа хэрхэн мэдэх, яаж тэр байдлаас гарах, хүүхэдтэйгээ харьцахдаа яаж уураа барих зэргээр асуудлын гарцыг хайсан мэдээллүүдийг та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ долоо хоногт сэтгүүлч Г.Одгаравын хийсэн “Хайртай хүнд чинь ирээдүйн хүчирхийлэгчийн зан төлөв байгаа юм биш биз?!” сэтгэлзүйчийн ярилцлага, орчуулагч редактор Х.Көгершиний хийсэн “Хүүхэдтэй харьцахдаа УУРАА ХЭРХЭН БАРИХ вэ?” зөвлөмж нийтлэлийг хүргэлээ. Бид энэ чиглэлээр цаашид ч ажилласаар байх болно.
Нийгэм, эрүүл мэндийн чиглэлээр бичдэг манай сэтгүүлч Г.Одгарав болон А.Наранцацрал нарын нийтлэл өнгөрөгч долоо хоногт олны анхааралд өртлөө. Г.Одгаравын бичсэн “Та ходоодоо дурандуулж байсан уу. Үүнийг үз!” сурвалжлагыг ЭНД ДАРЖ, А.Наранцацралын уншигчдын асуултанд хариулсан өсөлтгүй жирэмслэлтийн талаарх нийтлэлийг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
Урин дулаан ирлээ. Дулаарахаар дугуй унах дуртай залуус олон. Гэвч манай улсад зориулалтын дугуйн зам байдаггүйгээс дугуйчдын хувьд эрсдэл өндөртэй. Харин гадны улс орнуудад дугуйн замаа хэрхэн шийдсэн байдаг юм бол гэдгийг судалсан Х.Көгершиний “Унадаг дугуйн хамгийн хамгийн шилдэг замтай дэлхийн хотуудыг танилцуулж байна” нийтлэлийг ЭНД ДАРЖ уншаарай, бас үзээрэй.
Энэ цагт олон хүний санааг зовоож буй бас нэг асуудал бол “хүүхдээ аль сургуульд оруулах вэ”. Бага, дунд сургуулийн төлбөр, зардал их дээд сургуулийнхаас илүү болжээ. Харин эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүддээ чанартай боловсрол эзэмшүүлэх тал дээр ихээхэн анхаардаг болсон. Энэ эрэлтэн дээр үндэслэн хувийн дунд сургуулиуд ч олноор байгуулагдах болж. Гэвч тэдний сургалтын чанарт хэр санаа тавьдаг бол. Юутай ч манай сэтгүүлч Х.Көгершин хувийн дунд сургуулиудын төлбөр, хаяг гээд шаардлагатай мэдээллүүдийг цуглуулсныг ЭНД ДАРЖ хүлээн аваарай. Харин дунд сургуулиас нь хүүхдээ хааш нь оруулах вэ. Их дээд сургуульд оруулж дипломтой ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэх үү, эсвэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг сонгох уу. Энэ талаар сэтгүүлч А.Ихсанаагийн бичсэн “Яагаад МСҮТ-ийг сонгож болохгүй гэж?” нийтлэлийг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
Саяхан даа, японы нэгэн сэтгүүлч манай улсад ирснээ “танай Дорноговь аймгийн Улаанбадрах сумын цацрагийн хэмжээ Фукушиматай адил байна” хэмээн хэлээд явчихав. Жирийн нэг сэтгүүлч ирээд амандаа орсныг ярьж, иргэдийн сэтгэл санаагаар тоглочихоод яваад өгдөг нь тун ч дураараа. Атомын цахилгаан станц дэлбэрсэн газрын цацрагийн хэмжээтэй, ураны олборлолт нь ч эхлээгүй байгаа Улаанбадрах сумын цацрагийн хэмжээ яахаараа адилхан болчихдог билээ? Сэтгүүлч А.Ихсанаа газар дээр нь багаж техниктэй очиж, цацрагийг нь хэмжээд иржээ. Хэд гарсан гэж та бодож байна? ЭНД ДАРЖ хүлээн аваарай.