Туршилтын уралдааны үеэр осолд орсон Формула 1-ийн нисгэгч Фернандо Алонсо өнгөрсөн 20 жилийн амьдралаа мартсан байсан тухай Испаничууд бичиж эхэлжээ. Ослын улмаас эмч нар түүнийг энэ сарын 15-нд болох Австралийн Гран Прид орохыг зөвшөөрөөгүй юм.
Намайг Фернандо гэдэг, би Формула 1-ийн нисгэгч болохыг мөрөөддөг
Өдгөө 33 настай, Формула 1-ийн хоёр удаагийн аварга тэрээр өнгөрсөн сарын 22-ны ням гаригт Барселонд туршилтын зам дээр осолджээ. Харин эмнэлэгт сэргэснийхээ дараа өөрийгөө 1995 онд байгаа гэж бодсон байна.
Эмч нар түүнээс хэн болох, юу хийдэг тухай асуухад Алонсо “Намайг Фернандо гэдэг, би Формула 1-ийн нисгэгч болохыг мөрөөддөг” гэсэн өгүүлбэр ээ давтсаар байжээ. Тэрээр 2001 онд анх Формула 1-ийн уралдаанд орж байсан, 2005 болон 2006 онуудад аваргын титэм хүртэж байснаа санахгүй байсан байна.
1995 онд Алонсо дөнгөж 13 настай хүү байсан бөгөөд Испанийн хойд хэсэгт орших Овидо хотын сургуульд суралцаж байв. Түүний эцэг Хосе Луи хүүгээ гурван настай байхад нь “го карт” хийж өгч байсан бөгөөд Алонсо 2001 онд Формула 1-т оролцохдоо дөнгөж 19 настай байжээ.
Эмнэлэгт гурван өдөр хэвтэж ухаан орсныхоо дараа гэртээ харьсан тэрээр Youtube дээр бичлэг тавьж өөрийгөө зүгээр байгааг илэрхийлсэн юм. Гэхдээ МкЛарен түүний эмчилгээний талаар, одоо ямар байгаа зэрэг дэлгэрэнгүй тайлбар хийхээс татгалзсан бөгөөд “Тун удахгүй буцаад зам дээр гарна гэдэгт итгэж байна” гэжээ.