Өвлийн өвгөн тэнгэрийн орноос цаа буга хөлөглөн ирж, энэ оны турш аав, ээжийнхээ үгэнд орж, амжилт бүтээлээр дүүрэн байсан багачуудад бэлэг гардуулдаг. Өвөө нэг шидэт тольтой. Түүндээ хүүхдүүдийг харж байгаад хэн нь сайн, хэн нь муу байсныг мэдчихдэг.
Гэтэл Залхуудай, Муудай хоёр бүтэн жилийн турш муу сурч, хүүхдүүд шоглож үймүүлчихээд Шинэ жилийн баяраар бэлэг авахыг хүсэж, хаа нэгтэйгээс өвөөгийн шидэт толийг авч үгүй хийхээр шийднэ. Тэд өвөөгийн толийг хагалах нь зөв үү, буруу юу. Бас тэд үнэхээр толийг үгүй хийж чадах болов уу.
Энэ тухай өгүүлсэн “Шидэт толины нууц” адал явдалт, хөгжөөнт тоглолт энэ сарын 20,21-нд АСА циркт болно. Циркийн 30 гаруй жүжигчин үлгэрийн ертөнцийг амилуулах энэ тоглолтод дуучин Мино, жүжигчин Баярмаа, “Микс” хамтлаг урилгаар оролцож буй.
Монгол циркийн хөгжлийн төвөөс зохион байгуулж буй энэ тоглолтод уригдсан бүх хүүхэд улаан хивсэн дээгүүр алхан орж, бэлэг авахаас гадна, тоглолтын үеэр үе тэнгийнхнийхээ хамт флэшмоб хийх боломжтой юм. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй.
Багачуудад барих хамгийн сайхан Шинэ жилийн бэлэг энэ байх болно хэмээн найруулагч Ю.Гэрэлбаатар болон Монгол циркийн хөгжлийн төвийн хамт олон амлаж байна лээ.