Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Чингисийн талбайд цугласан Монголын мянга, мянган бяцхан үрс ээж аав, эмээ өвөө, ах эгч нараа дагуулан хамтдаа баяраа тэмдэглэж байна.
Өнгө, өнгийн хувцсаар гоёсон Монголын ирээдүй болсон хүүхдүүд яг цэцэгс шиг хөөрхөн харагдаж байна.
Аав, ээж, ах эгчтэйгээ хөтлөлцөн хүүхэд бүхний нүүрэнд инээд хөөр баяр баясал төрж байгаагаас харахад аргагүй л яах аргагүй хоног тоолон хүсэн хүлээдэг баяр нь гэлтэй.
Хүүхдийн ордны урлагийн тоглолт, ном, тоглоом, бэлэгний худалдаа, хүүхдүүдийн дуртай бүтээгдэхүүний амталгаат худалдаа, тоглоомон автомашин, мотоцикль унах, хүүхдийн гүйлийн уралдаанд оролцох, нүүрэндээ хүн аалз, барби, төрийн далбаа, эрвээхий зэрэг дуртай зүйлсээ сонгон зуруулах гээд тэдний уйдаахгүй олон зүйлс байна.
Хүүхдүүд бэлэгнээс илүүтэй комик цуврал, үлгэрийн ном худалдан авч байсныг онцлох нь зүйтэй.