“Ногун байна, тийм ээ Ногун байна” танхим дүүрэн цангинах хүүхдийн дуу...
Байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах сэтгэлгээг хүүхэд багачуудад төлөвшүүлэх, эх дэлхийнхээ эд эс бүрийн тухай мэдээлэл өгөх зорилготой Ногун комикийн тухай хүүхэд бүхэн мэддэг, уншдаг, шинэ дугаарыг нь хүсэн хүлээдэг болсон нь энэ танхимаас мэдрэгдэж байлаа.
Хүүхдийн эрхийн хамгаалах олон улсын өдрийн тохиолдуулан ойн савдаг Ногун маань Чингэлтэй дүүргийн 5-р хорооны хөөрхөн бяцхан хүүхдүүдэд бэлгээ гардуулан, хамтдаа зургаа татуулж, хэсэг хугацаанд хамтдаа цагийг өнгөрүүллээ.
Зургаа дахь дугаараа гаргаад буй Ногун комикийн хамт олон тус хороонд оршин суудаг 93 хүүхдэд оюуны хөрөнгө оруулалт хийж, номноосоо бэлэглэсэн юм.
Бэлэг бэлгээс хамгийн сайхан нь ном гэдэг үгийг бяцхан жаалууд сануулж байсан юм. Ногун комикийг авангуутаа л дэлгэн суух нь ирээдүй хойч болсон бяцхан жаалуудаараа бахархах сэтгэл төрж байлаа. Хүүхдүүд “Ногундаа баярлалаа” хэмээн чин сэтгэлээсээ хэлж байсан юм.
Чингэлтэй дүүргийн 5-р хорооныхон энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд тэр бүр баяр ёслолоор тоглолт үзэж, гадуур гарч чаддаггүй хүүхэд багачуудад авъяаслаг бүжигчин Номин-Эрдэнэ охин “Монгол бүсгүй” бүжгээрээ мэндчилгээ дэвшүүлж, алс холын орноос Маша, Миша хүртэл тэдэнтэй хөгжилдөхөөр хүрэлцэн ирсэн юм.
Хүүхэд багачуудыг тус хороонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд чадах чинээгээрээ баярлуулж байгаа аж. Энэ талаар Чингэлтэй дүүргийн 5-р хорооны Засаг дарга С.Амарбаясгалан:
-Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан манай хороонд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй, хагас, бүтэн өнчин, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой хүүхдүүдийг баярлуулж байна.
Өнөөдрийн арга хэмжээнд маш олон байгууллага дэмжлэг үзүүлж байна. Мобиком корпорациас эхлээд цайны газар, үсчин гэлтгүй бүх аж ахуйн нэгжүүд дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна.
Заавал бэлэг сэлт гэхгүйгээр өөрсдийн чадах чинээгээр тусалж байгаад үнэхээр баярлаж байгаагаа хэлэх нь зүйтэй. Дурсамж гээд зургийн студи зураг авч өгнө гэж байхад шүдний эмнэлгүүд үзлэг, эмчилгээ хийж өгье гэх жишээний дор бүртээ эрвийх дэрвийхээр хичээж, хүүхдийн төлөө ажиллаж байгаа нь үнэхээр сайшаалтай байна.
Монгол Улсын хамгийн үнэт зүйл хүүхэд учраас эрүүл саруул, зөв хүмүүжилтэй болгоход бүх хүний хичээл зүтгэл хэрэгтэй юм. Тиймээс бид илүү далайцтай үйл ажиллагааг цаашид явуулна. Дан ганц баяраар нь бэлэг өгөхөөс илүү бодит ажлуудыг хийхээр хөтөлбөр зохион байгуулж байна гэлээ.