Улсын их дэлгүүрт гарсан галтай холбоотойгоор гал алдсан байж болзошгүй таван хүнээс тайлбар мэдүүлэг авч байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.
Өнөөдөр 16:48 цагт УИД-ийн зургаан давхарт гал гарч буй талаарх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Улмаар галын аюулаас 11 иргэнийг авран хамгаалж, угаартсан хоёр иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргээд буй юм.
Галын улмаас амиа алдаж, бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд галыг бүрэн унтраасны дараа нэгдсэн үзлэг хийнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Галын дуудлагын дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Чингэлтэй дүүргийн 100 гаруй алба хаагч ойр орчимд зохицуулалтыг хийж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Гал дээврээс гарсан бөгөөд таван хүнээс тайлбар мэдүүлэг авч байна. Гэрчүүд бий. Амь насаа алдсан хүн байхгүй. Нэгдсэн үзлэг шалгалт хийнэ. Хэргийн газрын үзлэг явуулна” гэлээ.