Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Улс орнууд хөл хориог сулруулснаар халдварын хоёр давлагаа гарч байна. Ухань хот аюулын зэргийг бууруулснаар нэг байранд зургаан хүн COVID-19-ийн халдвар авлаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Тавдугаар сарын 11-ний өдөр 80 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Нэг хүн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарлаа. COVID-19 нь эдгэрсэн хүний тоо 15 боллоо. ХӨСҮТ-д халдвартай 27 хүн эмчлүүлж байна. Эдгэрч эмнэлгээс гарахад ойрхон хоёр хүн бий. Ганцхан шинжилгээний хариу сөрөг гарвал эрүүлжлээ гэж үзэж, эмнэлгээс гаргана.
Эмчийн найдвартай туслагч, хамтран зүтгэгч, алтан гартай, зөөлөн цагаан сэтгэлтэй бүх сувилагч, бага эмч нартаа Дэлхийн сувилагчдын баярын мэнд хүргэе. Та бүхний сайхан үйлчилгээ өвчтөнийг эдгэрэхэд онцгой сайн нөлөөлдөг, эмч нарыг хүчирхэг болгодог найдвартай хамтрагчид юм.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 9-нөөс хойш 6235 хүн тусгаарлагдсанаас өнөөдөр 982 иргэн байна. Тусгаарлагдаж буй иргэдийн дунд 0-5 насны хүүхэд 49, жирэмсэн эмэгтэй 40, хорт хавдартай зургаан хүн байна. Нийслэлд 450 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Уушги, зүрх судас болон бусад мэргэжлээр ажиллаж буй сувилагчдыг эрчимт эмчилгээний чиглэлээр богино хугацаанд сургах ажлыг ЭМХҮТ-тэй хамтран эхлүүллээ. Эрчимт эмчилгээний эмч, сувилагчдыг нэмэгдүүлэх чиглэлээр бололцоотой бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Халдвар хэрэв хүн амын дунд тархвал яаралтай арга хэмжээ авах талаар эмч, мэргэжилтнүүдийг сургаж байна.