Монголчууд жил бүр 500 сая доллар хэмнэх боломжтой болов.
2009 оны их хямралын үеэр хувьцааны ханш, ялангуяа банкуудын хувьцааны ханш навсайтлаа унасан. Жишээлбэл, аварга том Bank of America банкны хувьцаа 55 доллараас 5 доллар болсон юм. Тус банкны үнэлгээ даруй 11 дахин буурсан гэсэн үг юм. Тухайн үед миний зүгээс Монгол Улсын Сангийн Яаманд “Даруй 500 сая долларын бонд босгож, дэлхийн томоохон банкуудын нэгийг худалдаж авах” санал гаргасан билээ. Хэрэв ингэж чадсан бол бид түүхэн боломжийг ашиглан, олон улсын санхүүгийн захад өөрийн гэсэн гар хөлтэй болж, сангийн сайдаа Дэлхийн томоохон банкны удирдах зөвлөлийн даргаар тавих, залуучуудаа тэрхүү банкаар дамжуулан бэлтгэж, олон улсын санхүүгийн системд нэвтрүүлэх зэрэг стратегийн олон давуу талыг олж авах байсан юм.
Товчлон хэлбэл, хямрал боломжийг авчирж байдаг. Бид нэг талдаа корона вирустай үзэж тарах ч нөгөө талдаа олон улсын тавцанд ямар боломж гарч байна вэ гэдгийг байнга соргогоор ажиглах учиртай.
Би энэхүү хүснэгтээр сүүлийн нэг сард олон улсын санхүүгийн захад гарсан ханшийн өөрчлөлтийг харууллаа.
Хэрэгсэл |
Сүүлийн 1 сарын өөрчлөлт |
Буудай, тон |
-4% |
Алт, унц |
-10% |
Shanghai индекс, Хятад |
-12% |
Amazon хувьцаа |
-13% |
Tencent хувьцаа |
-15% |
Alibaba хувьцаа |
-18% |
TOPIX индекс, Япон |
-20% |
Apple хувьцаа |
-25% |
Google хувьцаа |
-27% |
Facebook хувьцаа |
-30% |
Coca cola хувьцаа |
-31% |
Dow Jones хувьцааны индекс, АНУ |
-36% |
JP Morgan банк хувьцаа |
-38% |
Lufthansa агаарын тээвэр |
-41% |
Southwestern агаарын тээвэр |
-47% |
Оюу Толгой хувьцаа |
-49% |
Газрын тос, баррель |
-53% |
Marriot зочид буудал |
-54% |
Wyndham hotels зочид буудал |
-64% |
Уншигч анхаарч ажиглавал зочид буудал, агаарын тээврийн хувьцаанууд илүү хүнд цохилтод оржээ. Харин цахим худалдааны бизнесийн Амазон, Тэнсэнт, Алибабагийн хувьцаанууд Гүүгл, Фэйсбүүк зэрэг хувьцааг бодвол бага уналттай байгааг харж болно. Корона хямралын үеэр хүмүүс гэрээсээ худалдаа хийх нь ихэснэ гэж арилжаанд оролцогчид үзэж байгаатай холбоотой.
Хүснэгтийг дахин ажиглавал газрын тосны үнэ 53 хувиар буюу нэлээд их хэмжээгээр унажээ. 2020 он гарахад 60 орчим долларт хэлбэлзэж байсан баррель газрын тос өнөөдөр 20-28 долларын хооронд байна.
Дэлхийн топ олборлогч болох Орос, Саудын Араб, Америк зэрэг улсуудын нэг баррель түүхий нефть гаргах өртөг ойролцоогоор 9–25 доллар. Гэхдээ газрын тосны экспортоос ихээхэн хамааралтай Орос, Саудын Араб төсвөө ашигтай гаргаж, улс орноо хэвийн хэмжээнд авч явахын тулд олборлож байгаа газрын тосоо дор хаяж 45 доллараар борлуулах ёстой гэсэн тооцоог зарим судлаачид хийжээ.
Өөрөөр хэлбэл, газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар бодит өртөгтэй тун ойролцоо харин төсвийн үнээс 2 дахин бага байх төвшинд очжээ. Өртгөөсөө бага үнэтэй таваарын үйлдвэрлэл буурч, улмаар үнэ өсөх нь дамжиггүй. Гагцхүү цаг хугацааны л асуудал юм.
Монгол улс 2019 онд 1,16 тэрбум долларын нефтийн бүтээгдэхүүн импортолжээ. Өнөөдөр АИ-92 шатахууны үнэ литр тутамд 1800 орчим төгрөг. Энэ үнэ олон улсын бирж дээрх нефтийн үнээс шууд хамааралтай. Өнөөгийн шатахууны үнэ нефтийн ханш 50 орчим долларт хэлбэлзэж байхад тогтсон гэвэл цаашид дахин 50 хүртэл хувиар унах боломжтой. Тэгэхээр бид 2020 онд өмнөх жилд хэрэглэж байсан нефтийн бүтээгдэхүүнээ ердөө 500 орчим сая доллараар (1.16 тэрбум биш) импортлох боломжтой.
Нефтийн үнэ ийм бага төвшинд удаан үргэлжлэх боломжгүй тул удахгүй өсөх нь дамжиггүй. Энэхүү бага үнийг 2-3 жилээр түгжиж, жил бүр 500 орчим сая доллар хэмнэхийн тулд олон улсын бирж дээр үнийн өсөлтөөс хамгаалах даатгалын хэлцэл хийж болно. Энэ хэлцлийг санхүүгийн дериватив гэж нэрлэдэг ба компаниуд, улс орнууд өргөнөөр ашигладаг юм. Зөвхөн улс орон төдийгүй шатахууны хэрэглээ өндөртэй уул уурхайн компаниуд ч ийм хэлцэл хийх замаар ханшийг бага төвшинд түгжих бүрэн боломжтой.
Өлзийбаярын Ганзориг, эдийн засагч