Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль маргааш болно.
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн өмнөх сонгуулийн үеэр сонгогчдын саналыг мөнгөөр үнэлэх зэрэг хууль бус үзэгдлүүд гарсан удаатай. Саналаа өгсөн иргэдэд саналын бүртгэлийн хуудас олгодог. Гэтэл иргэдээс тэрхүү хуудсыг нь 50 мянган төгрөгөөр худалдан авсан, саналын бүртгэлийн хуудастайгаа ирвэл үнэгүй кофе олгоно гэх мэт зарууд ч зарууд гарсан юм. Өөрөөр хэлбэл саналын бүртгэлийн хуудсыг хууль бус үйлдэл, сурталчилгааны овжин хэрэгсэл болгон ашигласан.
Иймд энэ удаагийн сонгуулиар үүнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор Сонгуулийн Ерөнхий хороонд дараах саналыг хүргүүлжээ.
Сонгогч саналаа өгснийг баталгаажуулах зорилгоор саналын бүртгэлийн хуудсыг олгодог. Энэ хуудсыг иргэдэд дахин олгохгүй байх саналыг дахин уламжилсан байна.
Дахин гэсний учир нь СЕХ-нд 2017 оны долдугаар сарын 01-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны өмнө хүргүүлж байжээ. Уүний дагуу СЕХ-ны удирдлагууд “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” тогтоол гарган, саналын бүртгэлийн нэг л хувь хуудас олгохыг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг болгосон аж.
Гэвч энэ удаагийн сонгуулиар дээрх тогтоол хэрэгжсэнгүй. Учир нь 2017 оны долдугаар сарын 3-ны өдөр гаргасан, СЕХ-ны тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд оруулаагүй байна. Иймд 46 дугаар тогтоол хүчингүй гэсэн үг юм.