Хар-Ус нууранд зуншсан борцгор хотон шувуун сүргийн хоёр ангаахайд сансрын дамжуулагч зүүжээ. Шувууд энэ сарын 3-ны өдөр 18:00 цагийн орчимд Сангийн далай нууранд чуулаад, маргааш өдрийнхөө 11:42 минутад хөдлөж “Бөөн цагаан” нуурыг чиглэн нисэж явааг дамжуулагчаар хянасан байна.
Сансрын дамжуулагч зүүх нь нэн ховор хотон шувууны нүүдлийн амьдралыг судлах боломжийг бүрдүүлж байгаа юм. Борцгор хотон шувуу нь Монгол орны зөвхөн Хар-Ус нуурын орчимд зусаж, өндөглөн нүүдэллэдэг.
Цаашид шувуу сонирхогч та бүхэнд манай оронд зусдаг, өвөрмөц сонин шувуудын мэдээллийг тогтмол хүргэх болно хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Эх сурвалж: БОАЖЯ