Монголын хөл бөмбөгийн холбооноос Үндэсний дээд лиг, 1-р лиг болон Футзалын дээд лигийн ээлжит тойргийн тоглолтуудын хуваарийг танилцууллаа. Энэ долоо хоногт тус гурван лигийн нийт 26 тоглолт болохоос хамгийн хүнд хуваарьтай баг нь "Улаанбаатар Сити" баг юм.
"Улаанбаатар Сити" клуб арван тойргийн дараагаар лигийн хүснэгтийн хоёрдугаар байранд бичигдэж буй "Хаан Хүнс - Эрчим" клубтэй лхагва гарагт тоглох бөгөөд гурван өдрийн дараа бямба гарагт лигийг тэргүүлэгч "Хангарьд" клубтэй тоглох аж.
Хүснэгтийн тавдугаар байранд 18 оноотой яваа "Улаанбаатар Сити" клуб "Хаан Хүнс - Эрчим"-ээс ердөө хоёр оноо дутуу байгаа бол "Хангарьд" клубээс 7 оноогоор хоцорч байна.
Эх сурвалж: МХБХ