Ардчилсан Намын удирдлагууд болон УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд "Ардчиллын алтан хараацай"-нуудын нэг С.Зориг агсны хөшөөнд 09.00 цагаас цэцэг өргөнө.
Одоогоос 19 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр тэрбээр амиа алдсан бөгөөд түүний дурсгалыг хүндэтгэж 1999 онд Б.Дэнзэнгийн эх загвараар хүрэл, бетоноор цутгасан хөшөөг Төв Шуудангийн замын эсрэг талд байршуулжээ.
Баруун хойшоо харуулан барьсан түүний хөшөөг зүүн гартаа дипломат цүнх барьж, баруун гартаа янжууртайгаар дүрсэлсэн юм. Учир нь С.Зориг агсан ном уншиж, шатар тоглонгоо “Стюардес” тамхи татах дуртай байснаас үүдэн ийн дүрсэлсэн гэдэг.
С.Зориг агсны хөшөөнд жилд хоёр удаа буюу дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 2-ны өдөр цэцэг өргөдөг.