Өнөөдөр дэлхий дээр 60 болон түүнээс дээш настай нэг тэрбум орчим хүн амьдарч байна. Харин 2050 он гэхэд энэ тоо хоёр тэрбум хүрч, нийт хүн амын тавны нэгийг эзэлнэ гэсэн тооцоо бий. Энэ нь 1950 онтой харьцуулахад арав дахин, өнөөдөртэй харьцуулахад хоёр дахин өснө гэсэн үг юм.
Тиймээс улс орнуудын хүн амд өндөр настнуудын эзлэх хувь тэр хэрээр өснө. Жишээ нь Европын орнууд болон Япон улсад 60 болон түүнээс дээш насны хүмүүс хүн амын гуравны нэгийг эзэлдэг болох аж.
Харин “Залуу тив” хэмээн тодорхойлдог Африкт өндөр настнуудын тоо одоо байгаагаас 13 дахин өсөх тооцоо гарчээ.
Дэлхийн насжилтын индексээр улс орнууд өндөр настан амьдрахад хэр тохиромжтой болохыг тооцоолдог. 2015 оны судалгаагаар:
- Швед
- Норвеги
- Герман
- Нидерланд
- Канад
- Швейцар
- Шинэ Зеланд
- АНУ
- Исланд
- Япон
72. Монгол
96. Афганистан
Хүн амын орлого, эрүүл мэнд, ажил, боловсролын түвшинд үндэслэн дээрх тооцоог гаргажээ. Харин манай улс энэ дунд нийт 96 улсаас 72 дугаар байрт орсон байна. Энэхүү судалгааны гол зорилго нь Засгийн газрууд XXI зуунд иргэдийнхээ ирээдүйн төлөө дорвитой ажил хийх юм.
Хөгжилтэй орнуудад хөгшдөд үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээ, тэднийг асрах газар тун сайн хөгжиж, эхний 20 орны 14 нь Европын орон байжээ. Харин Пакистан, Танзани, Афганистан зэрэг орнууд жагсаалтын сүүлийг мушгисан байна.
Түүнчлэн судалгааны явцад тухайн орны эдийн засаг сайжрах нь хөгшчүүдийн амьдралтай холбоо багатай байгааг тогтоожээ. Жишээ нь эдийн засаг нь хурдацтай өсөж буй БНХАУ/52 дугаар байр/, Энэтхэг/71 дүгээр байр/ зэрэг орнуудад насжилтын индекс тун хойгуур байсан аж.
Эрүүл мэндийн даатгал: ФРАНЦ
Франц улс дэлхийн хамгийн шилдэг Эрүүл мэндийн системтэй орон гэж Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас үзжээ. Учир нь тус улсад иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө нийтийн сан болон хувийн зардлыг хослуулан эмчилдэг.
Өвчин нь хүнд байх тусам засгийн газраас хариуцах ажил нь нэмэгддэг. Жишээлбэл Францад 30 гаруй хүнд өвчний зардлыг бүрэн даадаг бөгөөд чихрийн шижинтэй хүн ямар ч төлбөр төлөх шаардлагагүй. Түүнчлэн хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа хүн хамаг мөнгөө зарцуулдаггүй аж.
Тийм ч учраас энэ улсад дундаж наслалт 82,6 болсон байна.
Тэтгэвэр: НИДЕРЛАНД
Түрүүн дурдсанчлан 2050 он гэхэд дэлхийн өндөр настнуудын тоо хоёр дахин өснө. Энэ нь тэр хэмжээгээр тэтгэврийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх ёстой гэсэн үг. Дэлхий даяар 14 төрлийн тэтгэврийн систем үйлчилдэг бөгөөд Нидерландынх хамгийн шилдэг нь хэмээн Австралийн судалгааны байгууллагаас үзжээ.
Нийт 40 гаруй хүчин зүйлсэд үндэслэн, одоогийн үр ашиг, тогтвортой байдал, хувийн салбарын оролцоог харьцуулж үзээд ийм дүн гаргасан аж. Нидерланд хамгийн сайн үнэлгээ авсан бол Швейцар, Швед, Австрали, Канад зэрэг орнууд араас нь жагсжээ.
Харин БНХАУ хамгийн сүүлд орсон байна. Нидерландын хувьд тогтмол хэмжээний тэтгэврийг нийгмийн сангаас хүртдэг бөгөөд тэтгэвэрт гарсныхаа дараа ч ажил хийж байхдаа олдог байсантай ойролцоо орлоготой байдаг аж.
Ажил: ЯПОН
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар 33 орны тэтгэврийн дундаж насыг 64 хэмээн зарлажээ. Харин дэлхийн хүн амд эзлэх өндөр настнуудын тоо нэмэгдэхийн хэрээр Засгийн газрууд энэ насыг өсгөх бодлого баримтлах болсон юм.
Гэхдээ энэ нь тийм ч муу мэдээ биш аж. Учир нь тэтгэвэрт гарсан хүмүүс ихэвчлэн үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байдаг бөгөөд Япон улс энэ төрөлд тэргүүлжээ. Судалгаагаар Японд 55-64 насны хүмүүсийн 69 хувь нь ажил эрхэлдэг аж.
Түүнчлэн 70-74 насны хүмүүсийн 30 хувь нь ажил эрхэлсээр байдаг нь өөр ямар ч улсад байхгүй өндөр үзүүлэлт юм. 65-аас дээш насны хүмүүсийн нийгэмд эзлэх тоогоор дэлхийд тэргүүлдэг Япон улсад өндөр настнууд залуу үеийг хамгаалахын тулд Фүкүшимагийн цахилгаан станцыг цэвэрлэх ажилд хүртэл сайн дураараа оролцдог аж.
Нийгмийн амьдрал: МЕКСИК
Маш олон оронд Засгийн газраас эрүүл мэндийн даатгал, хямд үнэтэй орон сууц зэргээр өндөр настнуудыг халамжилдаг. Харин ForeignPolicy сайтад бичсэнээр Мексик улс өндөр настнууд нийгмийн харилцаанд ороход хамгийн тохиромжтой улс гэжээ.
Засгийн газрын харьяанд байдаг өндөр настнуудад зориулсан 7000 гаруй төв, клуб үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өдөр бүр 200 мянган хүн үйлчилдэг аж. Түүнчлэн өндөр настнууд хүнсний дэлгүүр, ресторан, эмийн сан, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ 100 хувь хүртэлх хөнгөлөлт хүртдэг юм байна.
Эх сурвалж: SeniorPlanet, CBS, BBC, CNN