Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүжилттэй холбоотой ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж, хөлбөмбөг сонирхогчдын дунд өрөөсгөл ойлголт төрүүлээд байгаа тул өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байна.
Цахим орчинд холбооны санхүүжилттэй холбоотой ташаа мэдээлэл олон удаа гарсан тул үүнийг эцэслэхээр олон улсын аудитын холбоогоор шалгуулсны эцэст өнөөдөр ийн мэдээлэл хийж байгаа юм.
Өнгөрсөн зургадугаар сарын 17-нд МХБХ-ноос хүсэлт гаргаж, Азийн хөлбөмбөгийн холбоо болон Дэлхийн хөлбөмбөгийн холбооны аудитын шалгалтаар орсон байна. Энэ шалгалтын дүнд МХБХ-г санхүүгийн зөрчилгүй гэдгийг тогтоожээ. Мөн жил бүр ээлжит их хурлаараа санхүүгийн болон аудитын тайлангаа танилцуулдаг тул санхүүгийн хувьд ил тод байгууллага гэдгээ хэлж байна.
Ээлжит их хурлаар өнгөрсөн онд зарцуулсан зардлаа танилцуулахын зэрэгцээ Гүйцэтгэх хорооны хурлаар батлуулсан ирэх оны төсвийг ч баталдаг. МХБХ-ны их хурал дээр тавигдсан санхүү болон аудитын тайлангаас өөр худал мэдээлэлд монголын хөлбөмбөг сонирхогчид төөрөгдөхгүй байхыг холбооны зүгээс хүслээ.
Цахим орчинд түгсэн худал мэдээллийг санаатайгаар тараасан мэдээлэл гэдгийг ч хэлж байв.
Холбооны зүгээс он гарснаас хойш гадаад дотоодын 22 сургалт, футзалын 9, талбайн 14 тэмцээнийг зохион байгуулсан байна.
Мөн “Гранссрүүтс” хөтөлбөрийг уламжлал болгон зохион байгуулахын зэрэгцээ “Атлетик карьер 2017 хөтөлбөрийн хүрээнд МУБИС-ийн УБТС-д хөлбөмбөгийн ангийг нээгээд байна.
Улсын хөлбөмбөгийн хөгжлийн гол шалгуур шигшээ багийг 9 насны ангиллаар байгуулсан. Манай улсын шигшээ багууд энэ хугацаанд тивийн чанартай албан ёсны тэмцээн болон нөхөрсөн тоглолтуудыг оролцуулаад 33 тоглолт хийсэн нь урд өмнө байгаагүй үзүүлэлт гэдгийг хэллээ.