ИЗНН-ын Улс төрийн зөвлөл арваннэгдүгээр сарын 20-нд хуралдлаа.
Тус хурлаар намын дарга С.Оюун намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Түүний өргөдлөө өгөх болсон шалтгаан нь Дэлхий усны байгууллагын (http://gwp.org ) даргаар томилогдсонтой нь холбоотой байж болзошгүй.
С.Оюун 2000 оноос хойш тасралтгүй тус намын даргаар ажиллаж байгаа. ИЗНН дүрмээрээ гурав хүртэл даргатай байж болдог. Тиймээс 2015 онд болсон намын их хурлаар С.Дэмбэрэл, С.Оюун, Ц.Ганхуяг нар даргаар сонгогдсон ба С.Дэмбэрэл АН-д элссэн, С.Оюун өргөдлөө өгсөн тул Ц.Ганхуяг ганцаараа ИЗНН-ын даргаар үлдлээ.
ИЗНН-ын ээлжит их хурал 2019 онд болох бөгөөд ээлжит бус их хурал зарлах эсэхийг нэгдүгээр сарын 27-нд хуралдах Үндэсний хороо нь шийднэ.