Зуун жилийн дараах судлаачдын тэмдэглэлд “тухайн үед роботуудыг зөвхөн телевизийн дэлгэцнээс харж байсан иргэд тэдэнд ажлын байраа алдах болсондоо цочирдон, эсэргүүцэн жагсаж байлаа” гэж бичих байх. Харин улс орнууд энэ үеийг хэрхэн даван туулсан талаар юу гэж бичих бол... Тэр дундаа Монгол шиг цөөн хүн амтай жижиг улсууд хэрхсэн талаар тэдний судалгаанд ямар өгүүлбэрээр буух бол. Сайн уу, эсвэл муу юу.
Техник технологийн хөгжлийн улмаас робот, ухаалаг төхөөрөмжүүд хүний ажлын байрыг булааж эхэлсэн эхний шок нийтийн тээврийн кондукторуудад тохиолдсон. Нийт 1600 кондукторын үүргийг карт уншдаг жижигхэн машин гүйцэтгэх болсноор орлого нэмэгдэж, зарлагыг хэмнэх боллоо.
Нийт 1600 кондукторын үүргийг карт уншдаг жижигхэн машин гүйцэтгэх боллоо
Банкны салбарт үйлчлүүлэгчид нь теллертэй харьцахаасаа төвөгшөөж, гар утаснаасаа бүх гүйлгээг хийх чин хүсэлтэй болсон. Тэгэхээр банкуудын хувьд үйлчлүүлэгчдийнх нь хүсэл чухал уу, эсвэл хэн нэгний ажлын байрыг хадгалж үлдэх нь чухал уу гэвэл хариулт нь ойлгомжтой байх биз.
Худалдааны салбарт өндөр хөгжилтэй улсуудад кассанд дугаарлаж зогсохгүйгээр худалдан авсан бүтээгдэхүүнээ автомат машинд бүртгүүлж, картаараа тооцоогоо хийгээд гараад явчихаж байна. Удахгүй манай томоохон худалдааны төвүүд ч ингэж шийдэх биз.
Гэх мэтээр бид роботуудад, машинуудад ажлын байраа алдсаар байна.
Энэ үеийг бид хэрхэн даван туулах талаар ярилцахаар Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумыг өнгөрөгч долоо хоногт Үндэсний хөгжлийн газар, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгууллаа.
Манай улс Тогтвортой хөгжлийн зорилтуудад зааснаар 2030 он гэхэд:
- Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг болно”,
- Нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна,
- Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 америк долларт хүрнэ,
- Ажилгүйдлийг 3 хувь болгон бууруулна гэх мэтээр заажээ.
Бид энэ зорилтдоо хүрч чадах болов уу. Эргэлзээтэй гэдэг хариултыг олонх нь хэлэх биз.
Үүнд юу саад болж байна вэ.
"Бидэнд ажиллах боломжийг л олгочих. Тэгвэл бид ажлын байрыг чинь бий болгоод өгье”
Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумд оролцсон хувийн хэвшлийн төлөөлөгчид “улстөрийн тогтворгүй байдал хувийн хэвшлийнхний хөгжилд ихээр саад болж байна. Бидэнд ажиллах боломжийг л олгочих. Тэгвэл бид ажлын байрыг чинь бий болгоод өгье” хэмээж байлаа.
Нөгөө талаар, хөдөлмөр эрхлэлтийн тухай ярихын тулд боловсролын салбарын талаар ярих зайлшгүй шаардлага гарна. Их дээд сургууль төгсөгчид, цаашлаад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөгчид яагаад ажилгүй байна вэ гэдгийг цаад шалтгаан нь ч боловсролын чанартай холбоотой байх өндөр магадлалтай.
Зөвхөн 2016 оны байдлаарх ажил эрхлэлтийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс дараах байдлаар гаргажээ.
Технологийн өндөр хөгжлийг даван туулахын тулд иргэдийнхээ ажлын байрыг техникийн хөгжилд алдахгүйн тулд боловсролын салбар, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбартай нягт уялдаатай ажиллах учиртай.
Ажил олгогчдын хүссэн ур чадвар бүхий мэргэжилтнүүдийг Боловсролын салбар бэлтгэн нийлүүлж чадаж байгаа бил үү?
Ирээдүйд хөдөлмөрийн зах зээлд ямар ур чадвар шаардлагатай болохыг хүснэгтээр харуулъя. 2015 онд зах зээл дээрх хүний нөөцийн ур чадварын эрэлтэд жагсаж байсан зарим чадварын эрэмбэ өөрчлөгдөж, зарим ур чадвар огт шаардлагагүй болж хасагдсан байхыг 2020 оны эрэлтээс харж болно. Өөрөөр хэлбэл цаг хугацаа ийм л хурдан өөрчлөгдөж байна.
2015 онд | 2020 онд |
УР ЧАДВАРЫН ШАЛГУУР | |
Асуудал шийдэх чадвар | Асуудал шийдэх чадвар |
Бусадтай хамтран ажиллах | Шинэлэг байдлаар сэтгэдэг |
Бусдыг удирдан зохион байгуулах | Бүтээлч |
Шинэлэг байдлаар сэтгэдэг | Бусдыг зохион байгуулдаг |
Хэлэлцээ хийж чаддаг | Бусадтай харилцаж чаддаг |
Чанарын хяналт | Сэтгэлийн хаттай |
Үйлчилгээнд суурилсан | Шийдвэр гаргаж чаддаг |
Шийдвэр гаргах чадвар | Үйлчилгээнд төвлөрсөн |
Сонсож чаддаг байх | Хэлэлцээ хийж чаддаг |
Бүтээлч | Суралцах чадвар сайтай |
Асуултаар гарчиглаж, асуултаар үргэлжилсэн нийтлэлээ асуултаар өндөрлөе. Таны хүүхдэдээ олон сая төгрөгийн төлбөртэй сургалтаар олгосон ур чадвар 2020 онд эрэлтийн жагсаалтад багтаж чадах нь уу?
Чадахгүй бол түүний хөрвөх чадварыг хэр суулгаж чадсан бэ. Энэ бол хувь хүнд зориулагдсан асуулт.
Харин улс орны хувьд “БИД ЦАХИМ БУЮУ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ДӨРӨВ ДЭХ ХУВЬСГАЛД БЭЛЭН ҮҮ?”