“Rio Tinto” компанийн Эрчим хүч, эрдсийн группийн захирал Баатарын Болд хөрөнгө худалдан авах, сайжруулах, зарах нь үнэ цэнийг өсгөх арга гэж үзэж байна.
"The Australian" сонины мэдээлснээр өөрчлөгдөж байгаа дэлхий нийтийн хандлагад нийцүүлж, тухайлбал сэргээгдэх эрчим хүчний салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтаас ашиг хүртэхийн тулд түүхий эдийн салбарт шинээр хөрөнгө оруулах асуудлыг судлах зааврыг түүнд өгөөд байгаа юм байна.
Энэ нь “Rio Tinto” компанийг “BHP Billiton”-оос улам ялгаруулах чиглэлд хийж буй алхамд тооцогдож байна. “BHP Billiton”-ийн хувьд төмрийн хүдэр, нүүрс, зэс, газрын тосны салбарын том төслүүд дээр төвлөрч байгаа юм.
“JPMorgan”-д 11 жил хөрөнгө оруулалтын банкираар ажилласан туршлагатай Б.Болд захирал "Хөрөнгө оруулалтын багцын менежментийг идэвхтэй хэрэгжүүлэх замаар өгөөжийг хамгийн дээд хэмжээнд хүргэхэд анхаарна" гэж Лондонд болсон хурлын үеэр мэдэгджээ. Өөрөөр хэлбэл худалдан авалт хийж, улмаар тухайн хөрөнгийг зөв цагт, зөв үнээр худалдах стратеги баримтлахаа онцолсон байна.
“Rio Tinto”-ийн эрчим хүч, эрдсийн бизнест хэрэгжүүлж байгаа стратеги тус компанийн төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагааны бизнесийн менежментээс эрс ялгаатай байгааг Б.Болд захирал онцолжээ. Австрали дахь нүүрсний бизнесээ “Yancoal”-д 2.6 тэрбум ам.доллараар худалдсан нь зөв цагт, өндөр үнээр бизнесээ худалдах “Rio Tinto”-ийн бодлогыг баталж байгаа юм.
Ерөнхийдөө “Rio Tinto”-гийн бодлого БНХАУ-ын хотжилт, барууны орнууд дахь хүн амын тоо буурах үйл явц зэрэг олон улсын гол хандлагуудад төвлөрч байна . Учир нь энэ бүх үйл явц мөн байгальд ээлтэй технологийг эрхэмлэх хэрэглэгчдийн хандлага уул уурхайн компаниудад шинэ боломжийг нээнэ гэдгийг Б.Болд захирал онцолжээ.
Э.Эрдэнэтуяа