Алдарт продюсер Харви Вайнштейн бэлгийн дарамт үзүүлж байсан тухай Холливудын хэд хэдэн эмэгтэй жүжигчид мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл даваа гаригт Рийз Уидърспун, Америка Феррера нар бага байхдаа Харви Вайнштейний бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байсан гэдгээ хэллээ.
Тэрээр #MeToo гэсэн хаштаг ашиглаж өөрийнхөө түүхийг бусадтай хуваалцсан байна
Вайнштейн одоогоор хэд хэдэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн болох нь батлагдаад байгаа. Гэвч тэрээр хэвлэлийнхэнд хүч хэрэглэж байгаагүй хэмээн хэлжээ.
Уидърспун даваа гаригийн орой болсон 24 дэх Elle Women in Hollywood сэтгүүлийн шагнал гардуулах ёслол дээр "Big Little Lies" киноны талаар үг хэлсэн бөгөөд Вайнштейний хохирогч болж байсан гэдгээ энэ үеэр ярьжээ.
“Би үүнийг маш тод санаж байна, надад унтах, үүнийг бодох, бусадтай харилцахад үнэхээр хэцүү байсан. Үүнийг эртхэн хэлж арга хэмжээ аваагүй дээ харамсаж байна” хэмээн тэрээр хэлжээ.
“Энэ зүйл зөвхөн надад л тохиолдсон байгаасай хэмээн хүсэж байсан ч үнэндээ тийм байгаагүй. Би бэлгийн дарамт, хүчирхийллийн аль алинд нь өртөж байсан ч энэ талаар дурсаад байдаггүй. Гэвч надтай адил зүйл туулсан эмэгтэйчүүд бий гэдгийг мэдээд өөрийнхөө туулсан зовлонгийн талаар хүмүүст хэлэхээр шийдсэн” хэмээн тэрээр ярьжээ.
"Ugly Betty" киноны жүжигчин Америка Феррера даваа гаригт Инстаграмдаа хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа бичжээ. Тэрээр #MeToo гэсэн хаштаг ашиглаж өөрийнхөө түүхийг бусадтай хуваалцсан байна.
Феррера “9 настай байхдаа хамгийн анх бэлгийн хүчирхийллийн золиос болсон”. “ Би энэ талаар хэнд ч хэлээгүй, үргэлж ичиж түүний хийсэн үйлдлийнх нь хариуцлагыг хэрхэн үүрүүлэх талаар бодож амьдарсаар ирсэн” гэж бичсэн байна.
Тэрээр “Охид бүсгүйчүүдээ, бидний ирээдүй болсон охидыг хүний үнэргүй Вайнштейн шиг залуустай амьдруулахгүй байхын тулд чимээгүй байхаа больцгооё” хэмээн нийтэлжээ.
Эх сурвалж: CNN
Э.Хонгорзул