Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Төрийн ордны их танхимд зохион байгуулж байна. Чуулган 10 цагт эхэллээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар чуулганыг нээн үг хэлсэн юм. Нийслэлийн удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар ажлууд хийснээ танилцууллаа. Бүрэн цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд нэвтрүүлэх шийдвэр гаргасан гээд орон нутгаас нийслэлд шилжин суурьших иргэдийн хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр нэгэн хүртэл зогсоосон шийдвэрээ цаашид үргэлжлүүлэх саналтай байгааг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл агаарын бохирдлын улмаас хүүхдийн эрүүл мэндэд үзүүлдэг сөрөг нөлөөг бууруулахын тулд үдийн цай хөтөлбөрт чацаргана, аарцыг нэмж оруулан, сурагчдын дархлааг дэмжихээр ажиллаж байгаагаа танилцуулав. Мөн тэрээр хуучин авто машинд нэмэлт шүүлтүүр байрлуулах, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах санал тавив. Ойрын хугацаанд агаарын бохирдлыг бууруулахын тулд хөдөөнөөс хот руу шилжин ирэх иргэдийг хөдөлгөөнийг хязгаарлан, яндангийн тоог нэмэхгүй байх ёстой. Нийслэлчүүдийн эрүүл мэнд ноцтой түвшинд хүрсэн тул төр төмөр нүүр үзүүлэхээс өөр аргагүй, таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг орон нутгийн иргэдэдэдээ зөв ойлгуулах нь чухал гэв.
Чуулган Эрүүл мэндийн сайдын илтгэлээр үргэлжилж байна.