Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Эмийн зохицуулалтын үйл ажиллагааг ил тод, түргэн шуурхай хүргэхийн тулд шинэчлэгдсэн Лайсмед програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.
Импорт, экспортын лиценз олгох үйл ажиллагааг түргэн шуурхай болгох, тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын мэдээлэл болон бүртгэлтэй эмийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зорилгоор интернэтэд суурилсан Лайсмед програмыг 2006 оноос нэвтрүүлсэн ч өнөөгийн шаардлагыг хангахгүй болсон учир олон улсын жишигт нийцүүлэн бүхэлд нь шинэчилжээ.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эм, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлын програм нэвтрүүлэх ажлын хүрээнд Лайсмед програмыг шинэчилсэн байна.
Ингэснээр эм ханган нийлүүлэх байгууллага, гадаад эмийн үйлдвэрийн төлөөлөгчийн газрууд эм бүртгүүлэх болон импорт, экспортын лиценз хүсэх хүсэлтээ цахимаар илгээж бүртгэлийн болон лиценз олгох үйл ажиллагаа ямар түвшинд явааг хянах боломжтой.
Мөн хэрэглэж буй эмийнхээ талаар бүхий л мэдээллийг авах, бүртгэлгүй хуурамч эмээс зайлсхийх боломж бүрдэх юм.