Олон улсын тогооч нарын “Chinggis khaan`s challenge cup 2017” тэмцээнийг манай улсад анх удаа зохион байгуулна. Тэмцээн есдүгээр сарын 4-8-ны хооронд Улаанбаатар хотод болно. Монголын мастер тогоочдын холбоо, Монголын кулинарын холбоо, Дэлхийн тогооч нарын холбоо, МҮХАҮТ, ХХААХҮЯ болон бусад мэргэжлийн холбоод хамтран тэмцээнийг зохион байгуулах юм байна.
Одоогоор ОХУ, БНХАУ, ХБНГУ, АНУ, БНСУ, Итали, Румын, БНТУ, Серби, Сири, Катар, Тунис, Польш, Швейцар, Киргиз, Казахстан, Узбекистаны тогооч нар оролцохоо мэдэгджээ.
Олон улсын шилдэг тогооч нараар дамжуулан монгол хоолыг дэлхийд сурталчлах, хоол үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, энэ салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь тэмцээний зорилго юм. Хоол үйлдвэрлэл нь хөрөнгө оруулалт татдаг, худалдааг дэмждэг, аялал жуулчлалд эерэгээр нөлөөлдөг зэрэг ач холбогдолтой салбар юм.
Олон улсын тэмцээнээ өмнө дотооддоо Залуу тогооч нарын аварга, Улсын аварга шалгаруулах тэмцээнийг тус тус зохион байгуулна. Эдгээрт түрүүлсэн тогооч нар олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоно.
Олон улсын тэмцээний үеэр Монгол Улсын аварга шалгаруулах уралдаан, Монголын кулинарын наадам, монгол үндэсний хоолны шалгаруулалт, хоолны үзэсгэлэн зэргийг зохион байгуулна.
Олон улсын тэмцээнийг 20 шүүгч шүүх аж. Өнөөдөр болсон хэвлэлийн хуралд Монголын матер тогоочдын холбооны ерөнхийлөгч Д.Буяндэлгэр, Монголын Кулинарын холбооны ерөнхийлөгч Н.Хандсүрэн, Монголын мастер тогоочдын дэд ерөнхийлөгч Р.Батбаатар нар оролцон, мэдээлэл өглөө.