"Шүдний дагина" гэгддэг жүжигчин, шүдний эмч Б.Бадамцэцэг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх болсон тухай бид мэдээлсэн. https://gogo.mn/r/4d67v Тэрбээр, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хариуцан ажиллахаар болсон аж.
Тэгвэл, энэ хөдөлгөөний хүрээнд "Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал" сэдэвт үндэсний зөвлөгөөн өнөөдөр болж буй юм. Энэ үеэр Б.Бадамцэцэг дээрх асуудалтай холбогдуулан салбарын мэргэжилтнүүдийг өмнө илтгэсэн.
Энэ нь Ерөнхийлөгчийн зөвлөхийн байр сууриас, нийтэд хандсан анхны үг болж байна.
Тэрбээр хэлэхдээ "Сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар бол хүний сэтгэл зүй дотоод ертөнцийг эмчлэх ховор авьяас ур чадвартай хүмүүс юм.
Тэгэхлээр та бүхний ажил зөвхөн өвчнийг анагаахаас гадна хүмүүсийн амьдралд гэрэл гэгээ итгэл найдвар авчирдаг ийм чухал мэргэжил юм шүү. Миний тавих илтгэл бол нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудын талаар хөндөх юм.
Эхний ээлжид, "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг товч танилцуулахад, монгол хүний эрүүл чанартай дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн тулд судалгаанд суурилсан нийтийн эрүүл мэндийн тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.
Бидний зорилтот бүлэг бол,
- Эрүүл эх нялхас,
- Эрүүл ирээдүй,
- Эрүүл залуус,
- Эрүүл ахмад юм.
Бүрэлдэхүүн хэсэгт нь эрүүл зохистой зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл зан үйл, эрүүл мэндийн боловсрол хамаарна. Энэ дөрвөн бүрэлдэхүүн хэсгийн хамгийн чухал асуудал бол хувь хүний сэтгэцийн болон сэтгэлийн эрүүл мэнд болно.
Бусдаас хамаарч хувь хүний сэтгэл хөдлөл, зан үйл, биеэ авч яваа байдал хэрхэн өөрчлөгдөж буйг судалдаг шинжлэх ухааныг сэтгэл, нийгмийн сэтгэл зүй гэж нэрлэдэг.
Олон хүчин зүйлийн нөлөөгөөр нийгэм ба иргэдийн сэтгэл зүй хямарч, өөрчлөгддөг. Нийгмийн сэтгэл зүйд энэ асуудлууд тулгамдсанаар юу үүсэх вэ гэхлээр эдийн засаг болон нийгмийн тогтворгүй байдал үүсэж эхэлнэ.
Ажилгүйдэл ядуурал үүсэж эхлэх нь уур бухимдал, хүчирхийлэл, архидалт, мансууралт мөн донтолт, гэмт хэргийн тоо олшрох, цахим гэмт хэрэг болон мөрийтэй тоглоом дээрээс нь сөрөг үзэл бодол болон сөрөг сэтгэл хөдлөлөөр нэмэгдэх ийм аюултай асуудлууд үүсдэг байх нь ээ.
Өнөөгийн нийгмийн сэтгэл судлалын сэтгэл зүйн төлөв байдлыг харахад, 2016 онд хасах 11 хувьтай буюу нэг өрхийн сарын дундаж орлого ийм байсан. Гэтэл, 2023 оны нэгдүгээр улиралд өсөлтгүй буюу хасах 5.9 хувьтай байгаа юм.
Графикийг нийтээр нь харахад, 2005 оноос аваад, 2023 оны дөрөвдүгээр улирал хүртэл өрхийн дундаж орлого зарлагын хэмжээ харьцангуй нэгэн хэвийн, өсөлтгүй, мөн уналтгүй байгаа нь харагдаж байна.
Энэ юутай холбогддог гэхээр, нийгмийн сэтгэл зүйн асуудлуудыг үүсгэх нэгэн шалтгаан болдог гэж үзэж болно.
Гэмт хэрэг болон гэр бүл салалтыг харвал, ЦЕГ-аас авс авсан статистикийн тоон үзүүлэлтээр 2015 онд 27 мянган гэр гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2022 болон 2023 онд 35 мянга болтлоо нэмэгджээ.
Энэ нь, иргэд гэмт хэргийн золиос болох, гэмт хэрэгт оролцох зэрэг эрсдлийг дагуулж, нийгэм тэр чигтээ айдастай байгааг мөн бас харуулж байна.
Гэр бүл цуцлалтын мэдээллийг үзэхэд, 2023 оны байдлаар 4773 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ.
Эндээс, бидний ирээдүй болсон хүүхдүүд ямар нийгэмд, ямар орчинд өсөж байгаа вэ гэдэгт анхаарах шаардлагатайг харуулж байна.
1990 онд, эрэгтэй хүмүүс өөрийгөө гэмтээх болон амиа хорлох сэдлээр дэлхийн орнуудаас 11-т жагссан бол 2019 онд наймдугаар байр луу шилжсэн байдалтай. Харин эмэгтэйчүүд энэ асуудлаар 20-т жагсаж байсан бол 2019 онд 25-р байр руу шилжжээ.
Yийгмийн сэтгэл зүйн сайн сайхан байдлыг сайжруулах асуудлыг засаглалын бүх түвшний тэргүүлэх чиглэл болгон шаардлагатай.
Мөн 1990 онд эрэгтэйчүүдийн сэтгэл гутралын 28-р байранд байсан бол 2019 онд 20-р байрт байна. Түүнчлэн архины хэрэглээгээр 31-т жагсаж байсан бол 2019 онд дөрөвдүгээрт байгаа юм. Эмэгтэйчүүдийн хувьд, 1990 онд 58-т жагссан бол 2019 онд 18-р байр руу шилжсэн байна.
1990 оны байдлаар эрэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох өвчлөлийн эхний 20-д сэтгэл зүйн асуудал байсан бол 2019 оны байдлаар 3-т эрэмбэлэгдэж байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд, 13-р байранд байсан нь 2019 онд 8-р байрын асуудал болжээ.
Нийгмийн сэтгэл зүйн хамгийн томоохон асуудал бол мэдээж сэтгэл гутрал болон сэтгэл түгших эмгэг.
Түүнчлэн, 1990 онд манай улсын иргэдийн амиа хорлолтын тоо Азийн орнуудаас 5-т жагсаж байжээ. Харин 2005 оноос хойш тасралтгүй 2-т жагссаар явж байна.
Хэн илүүтэй амиа хорлож байгааг бусад орнуудтай харьцуулж харвал, өндөр настнууд байна. Хамгийн харамсалтай нь ажил хөдөлмөр эрхлэх, боловсорч хөгжих насан дээрээ буюу 25-34 насныхны амиа хорлолтын байдал 33.5 хувьтай гэж судлагджээ.
Энэ тоо баримтуудыг харахад сэтгэл зүйч, сэтгэл сэтгэцийн эмч та бүхэн илүү их хичээж ажиллах шаардлагатайг харуулж байна. Гэхдээ зөвхөн сэтгэц, сэтгэцийн эмч нар бие дааж хийдэг ийм асуудал биш юм аа.
Бүх шатлал, засаглалын түвшинд энэ асуудалд оролцоотой байснаар салбар маань хөгжих юм.
Тиймээс, нийгмийн сэтгэл зүйн сайн сайхан байдлыг сайжруулах асуудлыг засаглалын бүх түвшний тэргүүлэх чиглэл болгон ажиллах шаардлагатай.
Нийгмийн сэтгэл зүйн тулган тулгамдсан асуудлын шийдэл нь, олон улсад хэрэгжүүлдэг сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих насны бүлэг болон зорилтот бүлэгт чиглэсэн бие даасан зургаан хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Энэ нь,
- Бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр буюу ЕБС-д суурилсан сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ба дэмжих хөтөлбөр,
- Эцэг эх ба эхийн сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт,
- Ажлын байрны сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт ба дэмжих хөтөлбөр,
- Гамшгийн бэлэн байдал, Гамшгийн эрсдэлийг бууруулах,
- Сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөр Сэтгэцийн эрүүл мэндийн нөлөөллийн ажил,
- Ялгаварлан гадуурхалтын эсрэг хөтөлбөрүүд юм.
Бид, эдгээр зургаан хөтөлбөрийг эхнээс нь шат дараалалтайгаар хэрэгжүүлснээр, одоогийн нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг 1, 2 шатаар ахиулах бүрэн боломжтой гэж харж байгаа юм.
Бусдын сэтгэлийг сонсогч хүн зүрхийг эдгээх чадалтай байдаг юм. Энд цугласан, сэтгэл судлаач, сэтгэцийн эмч та бүхэн хүмүүсийн дотоод ертөнцөд гэрэл асааж буй баатрууд юм" хэмээлээ.