Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус II хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаан Нийслэлийн 2025 оны төсөв, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах үнийг шинэчлэх, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг нээлттэй хэлэлцэж, баталлаа.
Энэ үеэр Т.Батцогт " 2025 оны Улсын төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Энэ бол парламентын түүхэнд анхны удаа гэж хэлж болохоор үзэгдэл.
Үүнээс болоод аймаг, нийслэл, сум, дүүргүүд хурлаа хийж чадахгүй нөхцөл байдалтай байна. Бид хуулийн цагалбарынхаа дагуу л хуралдаанаа хийж, олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ.
Нийслэл ирэх оны төсвийн төслөө өнгөрсөн долоо хоногоос хойш хэлэлцээд, хороод, бүлгүүд хуралдаад төсвийнхөө хоёр дахь хэлэлцүүлгээ өнөөдөр хийлээ. Мэдээж УИХ төсвөө батлаагүй байхад нийслэл төсвөө түрүүлээд батлах нь зөв үү, буруу юу гэдгийг эрх баригчид өөрсдийн түвшиндээ шийднэ биз.
Нөгөө талдаа 7.5 хувиар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний эрчим сайжирна гэдгийг Авто замын газрынхан хэлж байна билээ.
Улсын төсвийн дараа баталдаг гэх уламжлалт ойлголтоороо асуудалд хандсан өнгө аяс их байна. Ямар ч байсан Монгол Улсад мөрдөгдөж байгаа Төсвийн тухай хуулиараа, тусгагдсан цаг хугацаандаа багтаж хуралдаануудаа хийлээ гэж харж байна.
Иргэд, олон нийт татвартай холбоотой асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байх шиг. Утаа, түгжрэл, хотын нөхцөл байдлаа харсан ч энэ төрлийн татварыг нэмлээ гэхэд зөрүүлээд цалин, урамшуулал, ажлын байрыг нэмэгдүүлж байгаа юу гэдгээ эргэж харахыг төлөөлөгчид саналдаа тусгасан.

Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх энэ журмын дагуу түгжрэл хэдэн хувь буурах вэ, авто замын ачаалал ямар хэмжээнд багасах вэ гэдгээ олон нийтэд Түгжрэлийг бууруулах чиглэлд ажиллаж байгаа эрх бүхий албаныхан нь тодорхой тайлбарлах байх. АН-ын зүгээс цаашлаад төсвийн зарцуулалтад хяналтаа бүрэн тавина" гэжээ.
Эх сурвалж: НИТХ