gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -3
  • Зурхай
     11.13
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 -3
Зурхай
 11.13
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -3
Зурхай
 11.13
Валютын ханш
$ 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Цагдаад зодуулсны улмаас нас барсан гэх иргэний хэргийг АТГ шалгаж байна"

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2024-07-25
77
Twitter logo
Г.Тэгшсүрэн
77
Twitter logo
Нийгэм
2024-07-25
"Цагдаад зодуулсны улмаас нас барсан гэх иргэний хэргийг АТГ шалгаж байна" Гэрэл зургийг архиваас ашиглав.

Цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдуулан шалгаж, хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан иргэн нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 21 настай иргэн О 461 дүгээр ангид саатуулагдаж байх хугацаанд биеийн байдал муудаж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт энэ сарын 22-ны өдөр хүргэгдэн ирсэн байна. Гэсэн ч энэ сарын 23-ны өдөр нас барсан байна.

Ар гэрийнхнийх нь зүгээс түүнийг цагдаагийн албан хаагчдад зодуулсны улмаас амь насаа алдсан гэж үзэн гомдол гаргажээ. Гомдлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр “Иргэн О нь 2024 оны 7 сарын 12-ны өдрөөс хойш хэвлий, нуруугаар өвдөж байна гэх шалтгаанаар хорих 461 дүгээр ангид хэвтэн эмчлүүлж байсан. Ингээд долоодугаар сарын 22-ны өдөр бие нь муудаж Улсын гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Улмаар долоодугаар сарын 23-ны өдөр  цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл гэх оношоор нас барсан гэх эрүүл мэндийн урьдчилсан дүгнэлт гарсан. Гэсэн ч цагдаагийн байгууллагаас дахин нягталж, шалгуулахаар шинжээч эмч томилон ажиллуулж байна” гэж мэдээллээ.

Мөрдөн байцаах албаны Дэд, Дүн шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хуулийн дагуу хүний эрх зөрчигдсөн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Харин цагдаагийн байгууллагаас БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид сахилга, ёсзүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг шалгаж байна.

Талийгаач нь 2023 оны 11 сараас хойш эрэн сурвалжлагдаж байсан. Түүнийг эрэн сурвалжилж БГД-ийн нэгдүгээр сарын 29-ний өдөр олж тогтоосон. Улмаар харьяалах цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Иргэн О нь өмнө нь хоёр удаа ял шийтгэгдэж байсан. Мөн 7 холбогдогчтой 53 хэрэгт шалгагдаж байсан. Улмаар 10 хэрэгт яллагдагчаар татагдсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад, шалгаж байсан нь тогтоогдсон” гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан