"BMW" VII сард 14,869 ширхэг бүрэн цахилгаан автомашин борлуулсан нь 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт болсон байна
Европын цахилгаан автомашины зах зээлийг өнгөрсөн сард анх удаа "BMW" тэргүүлж, “Tesla”-г ардаа орхилоо. Автомашин нийлүүлэгч “Jato Dynamics”-ийн мэдээлснээр "BMW" VII сард 14,869 ширхэг бүрэн цахилгаан автомашин борлуулсан нь 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Харин энэ хугацаанд “Tesla”-ийн борлуулалт 16 хувиар буурч, 14,561 нэгж болжээ.
“Tesla” жилийн нийт борлуулалтын үзүүлэлтээрээ Европын цахилгаан автомашины зах зээлийг тэргүүлсэн хэвээр байгаа. Гэхдээ зах зээлд эзлэх байр сууриа "BMW", “Volvo” тэргүүтэй компаниудад бага багаар алдаж эхэлснийг сүүлийн статистик харуулав.
Үүнээс гадна Европт цахилгаан автомашины эрэлт буурч эхэлсэн дүр зурагтай байна. Тус бүсийн хэрэглэгчид өнгөрсөн сард нийт 139,300 ширхэг шинэ цахилгаан автомашин худалдаж авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар буурчээ.