Гайхалтай учралаар хоромхон зуур жаргаад холддог тавилан олон бий. “Бүсгүй” киног үзээд магадгүй дурсамж сэрэхүйн мухарт “тоосонд дарагдсан” учрал эсвэл дурлалаа эргэн санаж сэтгэл хөнгөн хөндүүрлэсэн нь ч бий. Тэр үед “Одоо тэр минь хаана юу хийж яваа бол, мэнд байгаа даа” гэж хайрлан бодсон байх.
...Дутуу орхисон жаргалаа
Дуугаараа л би чинь нөхөж явах нь дээ...
...Амсаад ханаагүй жаргалаа
Аялгуут дуугаараа нөхөж явах нь дээ, бүсгүй минь
Энэ дууг мэдэхгүй монгол хүн бараг үгүй биз ээ. “Хурд” хамтлагийн сор уран бүтээл “Бүсгүй” дуу өмнө нь клиптэй байсан бол өдгөө уран сайхны кинотой болж өчигдөр нээлтээ хийлээ. Танхимын гэрэл асахад “Кино гэдэг чинь л энэ дээ” гэх сэтгэл ханамжийн үгс халуун алга ташилтын хамт хөврөв.
Хоёр жүжигчний гайхалтай торгон зохицол, “Хурд” хамтлагийн бидний мэдэхгүй түүх, өнгөрсөн 90-ээд онд очсон мэт сэтгэгдэл гээд нэгэн зэрэг хоршсон энэхүү мэдрэмжийг доор сийрүүлье.
Чинбаа Гэрэлээгийн хайр яг л гэрэлт цох юм.
С.Ариунбямба, Г.Ариунболор нарын ур чадварын хоршлыг “Бүсгүй” мелодрам киноноос харж болохоор юм. Ялангуяа өмнө нь нударга зөрүүлж эсвэл нум сум харвадаг байсан жүжигчин С.Ариунбямба хайрандаа шатаж буй даруухан Чинбаагийн дүрээр үзэгчдэд ур чадвараа дахин нэг нотлов. Хайртыгаа хараад сэтгэл нь догдолж амьсгал нь давчдах түүний харцнаас нь ч хайр мэдрэгдэнэ. Сонирхуулахад жүжигчин С.Ариунбямба уг киноны "Бүсгүй" дууг дуучин Цогоогийн хамт дуулсан нь бас нэг авьяасаа харуулсан явдал болов.
2013 онд “Дурлалын гэмт хэрэг” УСК, 2022 онд “Хохирогч” олон ангит киноны гол дүрд тоглож, Герман улсад ур чадвараа хөгжүүлсэн чадварлаг жүжигчин Ариана буюу жүжигчин Г.Ариунболор. Тэр тосгонд ирснээр түүх эхлүүлдэг Гэрэлээгийн дүрийг бүтээсэн нь эмэгтэй хүн энгийн байх нь өөрөө гоо, дотоод мөн чанар нь үзэсгэлэн байж гоо үзэсгэлэнг бий болгодгийг тод томруунаар харуулжээ. Түүний алхаа гишгээ, инээд, харц гээд бүхий л зүйл нь Гэрэлээ үнэхээр амьдрал дээр байсан бол ийм л бүсгүй байх байсан гэх бодлыг төрүүлнэ.
Хормын төдийд амьдрахдаа хамгийн аз жаргалтайгаар гэрэлтдэг гэрэлт цох “Бүсгүй” дууны клипт ч гардаг билээ. Угтаа энэхүү амьтан маш богино настай буюу зуны хэдхэн өдөр л амьдрахдаа маш сайхнаар гэрэлтдэг. Жишвэл, Чинбаа Гэрэлээгийн хайр яг л гэрэлт цох юм.
Рашаантын өртөөнд төрж өссөн “Хурд” хамтлагийнхан. Нэг айлын 11 банди ёстой нэг пижигнүүлнэ, хөгжмийг нижигнүүлнэ. Төмөр замын “Ган зам” сүлд дууг дуулж өртөөний тайзнаа анх гарснаас хойш Монголын соёл урлагт метал рок хөгжмийн урсгалыг таниулж оргилд нь хүрсэн, маргаангүй. Тэдний "Цэргийн бодол", "Нулимсаа тэвчье", "Бүсгүй" “Алив бос", "Чоно" зэрэг хит дуунууд киноны үйл явдалтай зэрэгцэн сонор баясгана.
Мөн өнгөрсөн дэх нийгмийн үнэ цэнтэй харилцааг энэхүү уран бүтээл бидэнд эргэн сануулав. “Дээр үеийн хүмүүс хүн чанартай байсан даа” хэмээн хөгшид халагладаг. Үнээн. Баарны үүднээс халамцуу нэгэн хөөж туухад уужуу эргэх эр хүн өнөө цагт хэд билээ. Хайртыгаа баярлуулахаар гурван жил гүрийх хархүү, сэтгэл нь татагдаж дотроо шатаж байсан ч энгэрээ чанга тэврэх үнэнч бүсгүйг мөн энд өгүүлжээ.
100-ын ундаа, бүхээгтэй утас, кассет, шаахай мотоцикл, шовгор хоншоорт гутал, савхин хүрэм, өврийн жижиг дэвтэргүйгээр 90-ээд оныг төсөөлшгүй. Энэ үеийг эргэж санагалзахад хэзээд сайхан байдгийг энд дурдах илүүц биз. Киног шимтэн үзэхэд яг л хүүхэд насандаа очсон мэт болов. Өвөө, эмээ минь сэрүүн, багын найзын минь инээд ч чихэнд сонсогдох шиг, дэгсдүүлмээр… Уг кино томчууд бидний бага насны, залуу үеийн дурсамжийг сэдрээх нь лавтай. Зураглал “тасархай”… Ялангуяа тэр нуурын эрэг дээрх модон байшин. Нуурын хөвөөнд усны шувууд нисэн бууж байгаа хэсэг мэлмий баясгам. Үүнээс цаашх дүрслэлийг уншигч та өөрөө үзнэ биз ээ.
Болзооны кино “Бүсгүй”
Уг киног “Хурд” хамтлагийн фэнүүд тэргүүн фронтод үзэх нь тодорхой. Цаашлаад хайрттайгаа, хостойгоо, магадгүй 90-ээд оны амьдралаа санагалзахаар ижий аавтайгаа, ангиараа гээд бүхий л насныхан үзэхэд тохиромжтой юм.
Болзооныхоо төгсгөлд “Чи хувь тавиланд итгэдэг үү?” гэх асуултад ээрэгдсээр, дараагийн ангийг дур мэдэн фантазлан, дэлгэцэнд дууссан ч Чинбаа, Гэрэлээгийн гал халуун хайрыг бид яриандаа үргэлжлүүлсээр хөтлөлцөн харьсан юм.
"Хурд" хамтлагийн 30 жилийн ойн сүүл мушгиж бүтсэн уран бүтээл "Бүсгүй" киноны зохиолыг А.Миеэгомбо, Л.Галмандах нар бичиж, Ерөнхий найруулагчаар Л.Базарсад, Ерөнхий продюсероор /Хурд хамтлагийн/ Д.Отгонбаяр, Ерөнхий зураглаачаар Г.Гүенбаатар, Ерөнхий зураачаар Н.Болор-Эрдэнэ, Хөгжмийн зохиолчоор С.Алтанзавъяа нар ажиллажээ.
Киноны нээлтийн зургуудаас хүргэе.