Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэхдээ нас барсан гэх мэдээллийг шалгаж байна.
680 метр урт Галзуу хулганыг 2013 оны зун суурилуулсан. Тэгэхээр "Галзуу хулгана"-ыг 11 дэх жилдээ ашиглаж байна.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Үйл ажиллагааны газрын захирал асан М.Сугар 2013 оны наймдугаар сарын 21-нд нийтэлсэн ярилцлагадаа "Бид энэ тоглоомыг нээхээс өмнө 1000 удаа ажиллуулж туршина. Одоогоор 700 гаруй удаа ажиллууллаа. Туршилтын явцад ямар нэг бэрхшээл тулгараагүй. Эхлээд элстэй шуудай тавьж дараа нь тус хүрээлэнд ажилладаг хүмүүс өөрсдийн хүсэлтээр сууж тоглосон. Турших хугацаанд ямар нэг эвдрэл, хүндрэл гараагүй, хүмүүс сэтгэл хангалуун байна.
Аварга галзуу хулгана бол манай паркийн тоглоомуудаас хамгийн аюул багатай нь.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан шалгаж байна. Тэд дүгнэлт гаргана. Хамгийн өндөр хэсэг нь 40 метр. “Roller coaster” нь 80 км цагийн хурдтай “давхина”. Нэг удаа 24 хүн суух боломжтой. БНХАУ-д үйлдвэрлэсэн гэхээр л манайхан чанарын асуудал хөнддөг. Бид үйлдвэрлэгч компаниа судалж байж сонгосон. Манай байгууллага Олон улсын паркийн холбооны гишүүн.“Golden horse” компани 1980-аад онд байгуулагдсан бөгөөд тоглоом үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг.
Бээжин, Шанхай, АНУ , Арабын нэгдсэн Эмират, Индонез, Малайз, Вьетнам зэрэг орны паркийнхан “Roller coaster”-аа тус компанид захиалж хийлгэсэн юм билээ. Тиймээс манай компани хуучин тоглоом оруулж ирээгүй. Бид үйлдвэрлэлийн явцтай хоёр удаа очиж танилцсан. Хэрвээ хүсвэл үйлдвэрлэлийн явцтай танилцаж байх үеийн гэрэл зургуудыг үзэж болно шүү. Түүнээс гадна галзуу хулганын суурь хазгай гэсэн яриа ч гарсан. Хэрвээ суурь нь хазайсан бол энэ тоглоом босох боломжгүй. Галзуу хулганын суурийг нь ОХУ- ын инженерүүд хийж, манайхан угсралтын ажлыг гүйцэтгэн, БНХАУ-ын инженерүүд зөвлөхөөр ажилласан.
Аварга галзуу хулгана бол манай паркийн тоглоомуудаас хамгийн аюул багатай нь. Бид өдөр бүр, долоо хоног, сар, улирал тутам шалгалт хийж байхаар төлөвлөсөн. Мэдээж аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд л ажиллуулна" гэж ярьж байжээ.
ҮСАХ фэйсбүүк хуудсаараа дамжуулан шинэ “Галзуу хулгана”- д ямар нэр өгөх тухай санал асуулга явуулахад олон хүн үхэл, төгсгөл, эцсийн зогсоол гэсэн утгатай үгсийг санал болгосон байна. Энэ нь хоёр бүтэн эргэлттэй, хурд хүч ихтэй тоглоом юм.
75 километр цагийн хурдтай. Нэг удаагийн эргэлтэд 24 хүн суух боломжтой. Уг тоглоом дээр суух үйлчлүүлэгчид тавих шаардлага нь тоглоомын даруулга сайн бэхлэгдэхгүй тул 16-аас доош насныхан, 140 сантиметрээс доош намхан нуруутай хүн суухгүй, аюулгүй байдлын үүднээс хэт тарган болон хэт өндөр нуруутай, зүрх судасны өвчтэй хүмүүс суух хориотой. Бүсэлхийн өргөн даруулгатай болон угладаг хамгаалалтын бүс гэсэн хоёр төрлийн бэхэлгээтэй аж.

ГАЛЗУУ ХУЛГАНА БОЛОН БУСАД ТОГЛООМТОЙ ХОЛБООТОЙ ОСОЛ, ГЭМТЛҮҮДЭЭС ЭРГЭН САНУУЛЪЯ
2014 он: “Галзуу хулгана”-д шалгалт хийв
ҮСАХ-гийн галзуу хулгана тоглоомын удирдах системд асуудал үүсэж, 16 хүний аминд хүрэх шахсан тухайгаа тус тоглоомыг ажиллуулдаг залуу өөрийн фэйсбүүк хуудастаа бичсэн нь олон нийтийн сүлжээгээр тархаж бөөн дуулиан тарьсан юм. Энэ дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ҮСАХ-гийн тоглоомонд шалгалт хийсэн байна.
Галзуу хулгана буюу дөрвөн цагираг тойрог замын тоглоомыг тухайн үед ажиллуулж байсан оператор залуу зогсоох гурван тоормозны нэгийг нь дараагүйн улмаас тоглоом зогсох ёстой байрлалаасаа хэтэрч тэнд байсан хүүхдүүдийг сандаргажээ. Азаар үйлчлүүлж байсан хүүхдүүд ямар нэг гэмтэл аваагүй. Болсон явдалтай холбогдуулан ҮСАХ-гээс иргэдэд хандаж хүлцэл өчсөн албан бичгийг ирүүлжээ. Гэхдээ шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн аж. Тодруулбал, ҮСАХ-гийн үндсэн болон гэрээт ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг дутмаг, зааварчилгааг бүрэн мөрдөж ажилладаггүй болон мэргэжлийн үнэмлэхгүй байжээ.
Түүнчлэн галзуу хулганы тоормоз, аюулгүй ажиллагааны техникийн ажиллагааг шалгахад өгсөх замын тоормозны урд талын үйлдлийн зогсоох зориулалттай хэрэгсэл тасарсан, цуваа машины суудлын бэхлэлт, тусгаарлагчийн боолт сэтэрсэн төдийгүй өдөр тутам хийх ёстой үзлэг шалгалтыг тогтмол хийдэггүй байсан нь тогтоогдсон аж. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ удаагийн үүссэн нөхцөл байдалд үндэслэн ирэх наймдугаар сарын 8-нд бүрэн хэмжээний үзлэг шалгалт дахин хийхээр болжээ.
2018 он: Б.Батнягт: Техникийн бүрэн бус байдлын улмаас хүүхдүүд бэртсэн тул хариуцлага хүлээнэ
Тус оны зургаадугаар сарын 18-ны өдрийн 14.50 цагийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Сансрын хөлөг” тоглоом хугарсан. Тус тоглоом хоёр кабинтай бөгөөд нийт найман хүүхдийн багтаамжтай. Тус тоглоом хоёр кабинтай нэг нь эвдэрч дээрээс унасан байна. Эвдрэл гарах үед дөрвөн хүүхэд сууж байсан бөгөөд хүүхдүүдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ.
ҮСАХ-ийн гүйцэтгэх захирал Б.Батнягтаас цөөн асуултад хариулт авлаа.
-Тоглоом хугарч, хүүхдүүд бэртээд байхад танай байгууллагаас ямар нэг тайлбар мэдээлэл хийлгүй хоёр цаг гаруй боллоо.
-Эвдрэл гарсан даруйд бид эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Цагдаагийн байгууллага хариуцан ажиллаж байгаа учраас надаас мэдүүлэг авсан юм. Сая л дууслаа. Өрөөнөөсөө гарч нөхцөл байдалтай танилцаж амжаагүй л байна. (17.00 цаг)
-Эвдэрсэн тоглоомын тухайд хугарсан харагдаж байна лээ. Энэ тоглоом хэдэн жилийн насжилттай юм бэ?
-Манайд ажиллаж буй ихэнх тоглоомууд 8 дахь жилдээ ашиглаж байна. Зарим нь дөрвөн жил ажиллаж байгаа. Өнөөдөр техникийн бүрэн бус байдлаас болж хүүхдүүд гэмтсэн учраас бид хариуцлагаа хүлээх болно.
-Тоглоомын нэг кабин нь дээрээс хугарч унасан харагдана лээ. Жил бүр засвар үйлчилгээ хийдэг, ашиглалтад ороод найман жил болж байгаа тоглоом хугарч байна гэхээр...
-Би энэнээс боллоо, тэрнээс боллоо гэсэн мэдээлэл өгөх боломжгүй байна. Дүгнэлт гарсны дараа нарийн мэдээлэл гарах байх. Ямартай ч бүх хүнд ойлгомжтой байгаа зүйл нь хугарч унасан байна лээ" хэмээн мэдээлж байжээ. Тус мэдээг ЭНД дарж уншина уу.
2018 он: Гинж, Галзуу хулгана зэрэг зургаан тоглоомыг ХААЖЭЭ
Үндэсний соёл амралтын хүрээлэнд тавдугаар сарын 21-нд ҮСАХ-д хяналт шалгалт хийж, Сансрын хөлөг тоглоом дээр зөвлөмж хүргүүлсэн байна. Гэвч энэ зөвлөмж дагуу ажиллаагүй тул харамсалтай осол гарсан гэдгийг НХМГ-аас мэдээлж байна.
Гарч буй ослууд аж ахуйн нэгжүүд хяналт тавьдаггүй, сэргээн засварладаггүй зэрэг зөрчил илэрдэг гэв.
Тагада, Динозавр, Гинж, Тойрог зам, Галзуу хулгана зэрэг зургаан тоглоомыг хааж, шалгалтын ажил хийж байгаа аж. Ирэх долоо хоногт дүгнэлт гарч дээрх тоглоомуудыг ажиллуулж болох эсэх шийдвэр гарах аж. Дэлгэрэнгүйг унших бол ЭНД дарна уу.