ҮСАХ-гийн галзуу хулгана тоглоомын удирдах системд асуудал үүсэж, 16 хүний аминд хүрэх шахсан тухайгаа тус тоглоомыг ажиллуулдаг залуу өөрийн фэйсбүүк хуудастаа бичсэн нь олон нийтийн сүлжээгээр тархаж бөөн дуулиан тарьсан юм. Энэ дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ҮСАХ-гийн тоглоомонд шалгалт хийсэн байна.
Галзуу хулгана буюу дөрвөн цагираг тойрог замын тоглоомыг тухайн үед ажиллуулж байсан оператор залуу зогсоох гурван тоормозны нэгийг нь дараагүйн улмаас тоглоом зогсох ёстой байрлалаасаа хэтэрч тэнд байсан хүүхдүүдийг сандаргажээ. Азаар үйлчлүүлж байсан хүүхдүүд ямар нэг гэмтэл аваагүй. Болсон явдалтай холбогдуулан ҮСАХ-гээс иргэдэд хандаж хүлцэл өчсөн албан бичгийг ирүүлжээ. Гэхдээ шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн аж. Тодруулбал, ҮСАХ-гийн үндсэн болон гэрээт ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг дутмаг, зааварчилгааг бүрэн мөрдөж ажилладаггүй болон мэргэжлийн үнэмлэхгүй байжээ.
Түүнчлэн галзуу хулганы тоормоз, аюулгүй ажиллагааны техникийн ажиллагааг шалгахад өгсөх замын тоормозны урд талын үйлдлийн зогсоох зориулалттай хэрэгсэл тасарсан, цуваа машины суудлын бэхлэлт, тусгаарлагчийн боолт сэтэрсэн төдийгүй өдөр тутам хийх ёстой үзлэг шалгалтыг тогтмол хийдэггүй байсан нь тогтоогдсон аж. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ удаагийн үүссэн нөхцөл байдалд үндэслэн ирэх наймдугаар сарын 8-нд бүрэн хэмжээний үзлэг шалгалт дахин хийхээр болжээ.