- “TikTok”-ийг худалдан авч, АНУ-д хаагдах эрсдэлээс аварч магадгүй эрхмүүд эхнээсээ тодорч эхэллээ.
Илон Маск, Ларри Эллисон, мөн MrBeast нар “TikTok” платформын шинэ эзэмшигч болж магадгүй тэрбумтнууд, алдартнуудын тоонд багтаад байна.
75 хоног байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сошиал бичлэгийн “TikTok” платформыг тэрбумтан Илон Маск, “Oracle” компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон нарын аль нэг нь худалдан авна гэвэл нээлттэй хандах болохоо мэдэгдлээ. Ингэхдээ АНУ-ын Засгийн газартай хамтарсан компани байгуулах байдлаар худалдан авах хэрэгтэйг тодотгосон байна.
“Надад хэлцэл хийх эрх бий. Хэн нэгэн “TikTok”-ийг худалдаж аваад хагасыг нь АНУ-д өгөх талаар би бодож байна. Тэгвэл бид зөвшөөрлийг нь өгнө, тэд ч сайн түнштэй болно” хэмээн Дональд Трамп лхагва гарагт Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ онцолжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “TikTok” АНУ-д түр хугацаанд үйлчилгээгээ хаагаад эргэн нээсэн.
Харин Дональд Трамп ажлын эхний өдрөө тус платформыг АНУ-д хориглох хууль хэрэгжих хугацааг 75 хоногоор хойшлуулах захирамж гаргаж, худалдан авагч олох хугацаа өгсөн юм. Ингэх хууль ёсны эрх мэдэл Дональд Трампт байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй, мөн толгой компани “ByteDance”-ийн зүгээс “TikTok”-ийг зарахгүйгээ нээлттэй мэдэгдээд байна. Хэдий тийм боловч АНУ дахь бизнесээ зарах, эсвэл зогсоох хоёр сонголт өгсөн хуулийг тус улсын Дээд шүүх дэмжсэн шийдвэр гаргаад байгаа нь “ByteDance”-ийг байр сууриа өөрчлөхөд хүргэж болзошгүй аж.
Хэн хэн санал тавив?
Боломжит худалдан авагчид аль хэдийн тодорч эхэлжээ. Технологийн энтрепренер Жесси Тинслигийн толгойлсон хөрөнгө оруулагчдын бүлэг “TikTok”-ийг худалдан авах саналаа мягмар гарагт зарласан байна. Тус бүлэгт цахим орчны хамгийн олон дагагчтай, хамгийн өндөр орлоготой контент бүтээгч MrBeast буюу Жимми Дональдсон багтсанаараа онцлог аж.
Түүнчлэн бейсболын “Los Angeles Dodgers” багийн эзэн асан тэрбумтан Франк МакКурт, “Shark Tank”-ийн хөрөнгө оруулагч Кевин О’Лири нар “TikTok”-ийг худалдан авах саналаа энэ сарын эхээр албан ёсоор хүргүүлсэн байна. Кевин О’Лиригийн хувьд Дональд Трамптай Мар-а-Лаго дахь эдлэнд нь уулзан саналынхаа талаар ярилцсан бөгөөд “TikTok”-ийн АНУ дахь үйл ажиллагааг нь тооцоолсны үндсэн дээр 20 тэрбум ам.долларын үнийн санал тавиад байгаа аж.
“TikTok”-той хэзээнээс бизнес хийсээр ирсэн “Amazon” болон “Oracle” компани бас боломжит худалдан авагчдаар яригдаж байна. Дональд Трамп тус хуулийг хойшлуулахаа амласны дараа “Oracle” хариуцлага хүлээх эрсдэлийг үл харгалзан “TikTok”-ийг ням гарагт АНУ дахь үйлчилгээгээ сэргээхэд нь томоохон туслалцаа үзүүлжээ.
Мэдэгдлийнхээ төгсгөлд Дональд Трамп гар утсандаа “TikTok” аппликэйшнийг суулгаж магадгүйгээ мөн зарлаад амжсан байна.
Сэтгүүлч: Б.Бат-Очир