Шон "Диди" Комбсын хамгийн том шүүмжлэгчдийн нэг түүний талаар баримтат кино хийх болсноо зарлав.
Тодруулбал, рэппер, жүжигчин 50 Cent олон нийтийн сүлжээгээр Диддигийн тухай хийх гэж буй Netflix-ийн кино төслийнхөө талаар мэдээлжээ.
50 Cent мэдэгдэлдээ "Би та нарт энэ бүх хачин зүйлсийн талаар хэлдэг байсан, би нэг ч үдэшлэгт нь очиж байгаагүй. Гэхдээ та нар надад итгээгүй. Харин одоо надад итгэж байгаа гэдэгт мөрийцье” гэжээ.
Комбс Нью-Йоркийн өмнөд дүүрэгт рэкетийн хуйвалдаан, бэлгийн наймаа, бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор тээвэрлэсэн хэргээр буруутгагдаж байгаа нь тогтоогдвол бүх насаар нь хорих ялаар шийтгэх юм. Гэсэн ч тэр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ.
Хувь хүний бусармаг үйл ажиллагаа нь соёл урлагийн ертөнцөд өргөн хүрээнд сүүдэрлүүлэхгүй байхыг зорьж байна
Александриа Степлтон уг кино төслийг удирдаж байгаа бөгөөд одоогоор кино үйлдвэрлэлийн ажилдаа орсон гэжээ.
50 Cent болон Степлтон нар хэвлэлд өгсөн хамтарсан мэдэгдэлдээ “Бид хохирогчдын дуу хоолойг хүргэж, хэргийн цаадах жинхэнэ, нарийн ширийн зүйлсийг харуулах амлалтдаа тууштай хэвээр байна. Энэхүү хэрэг сэтгэл түгшээж байгаа ч Шон Комбсын хэрэг хип хоп ертөнцөөс ангид гэдгийг ойлгохыг та бүгдэд уриалж байна. Хувь хүний бусармаг үйл ажиллагаа нь соёл урлагийн ертөнцөд өргөн хүрээнд сүүдэрлүүлэхгүй байхыг зорьж байна” гэжээ.
Энэ хоёр рэппер залуу эртнээс ширүүн, таарамжгүй харилцаатай байсан. Тэр дисс дуундаа Комбсын Нью-Йоркийн дээд зэрэглэлийн нийгэмлэгт зохиосон алдарт үдэшлэгийн талаар буюу "Би Хэмптон дахь Цагаан үдэшлэгт уригдахгүй” гэж тэр дурдсан байдаг.
50 Cent мөн Комбсыг 1996 онд амиа алдсан реппер Тупак Шакурын үхэлтэй холбоотой гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Комбс 2016 онд "The Breakfast Club" радио шоунд өгсөн ярилцлагадаа ийм мэдэгдлийг "утгагүй зүйл" хэмээж байв. Гэхдээ түүнийг уг хэрэгт холбогдуулан цагдаагийнхан хэзээ ч буруутгаж байгаагүй юм.
Дидди буюу Шон Комбст юу тохиолдов?
Өнгөрсөн жилийн энэ үед Шон "Дидди" Комбс тав дахь студийн цомог болох "The Love Album: Off The Grid" цомгоо гаргаж байв. Энэ нь Жастин Биберээс Жон Леженд хүртэлх олон уран бүтээлчтэй хамтарсан, Грэммигийн номинацид нэр дэвшсэн бүтээл.
Түүний өмгөөлөгч Марк Агнифилогийн хэлснээр тэр бол "хөгжмийн бэлгэ тэмдэг" бөгөөд “хөгмжийн ертөнцөд сүүлийн 30 жилийн хугацаанд эзэнт гүрнээ байгуулсан, бие даасан бизнес эрхлэгч" хэмээн тодорхойлж байв. Гэвч Касси хэмээх тайзны нэрээрээ алдартай, экс найз охин Касандра Вентурагийн бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэх шүүхэд гаргасан гомдол нь түүний уналтын эхлэл болсон. Кэссигийн нэхэмжлэл нь Комбстой ижил төстэй олон иргэний хэргийн анхных байсан бөгөөд хамгийн сүүлд есдүгээр сарын 25-нд гаргасан юм.
Реп магнат, бизнес эрхлэгч уран бүтээлч байсан тэр 12 сар хүрэхгүй хугацаанд хүний наймаа, бэлгийн хүчирхийлэл, рэкетийн хэргээр буруутгагдаж буй Нью-Йорк хотын хамгийн алдартай шоронгийн торны цаана өдгөө буй. Түүний талаарх зарим мэдээллийг хүргэе.
Дидди гэж хэн бэ?
Шон "Дидди" Комбс нь Пафф Дадди, ПДидди, Лав гэсэн нэрээр алдаршсан Америкийн рэппер, жүжигчин, бизнес эрхлэгч, Bad Boy Records, Шон Жон хувцасны брэнд, Revolt TV эзэмшигч юм.
Нью-Йорк хотын Харлем хотод төрсөн Комбсыг дөнгөж гурван настай байхад аав Мелвин Комбс хар тамхины наймааны үеэр мэдээлэгч гэж андуурагдсаны улмаас бусдын гарт амиа алдсан.
"Миний аав хар тамхины наймаачин байсан" гэж тэр өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. "Тиймээс би амиа алдах эсвэл шоронд орох гэсэн хоёрхон арга зам байдгийг хар багаасаа мэдсэн” гэж байв. Тэрээр өөр замаар явсан ч "Надад түүний башир аргаар мөнгө олох сэтгэл зүй бий" гэж эцгийнхээ зарим зан чанарыг дуурайсан талаараа нэгэнтээ хэлж байсан удаатай.
Комбс залуудаа уурлахаараа цухалдаж хүндээр амьсгалж, давчиддаг байсан тул Паффи гэж хочилдог байснаас үүдэлтэй юм. Тэр Ховард их сургуульд сурдаг байсан ч 1990 онд Uptown Records-д дадлага хийхээр орохдоо сургуулиа орхиж байв. Золиос гаргаж амжилтад хүрсэн тэр удалгүй A&R-ийн гүйцэтгэх захирал, дараа нь дэд ерөнхийлөгчийн албан тушаал хүртлээ дэвшсэн.
Кэссигийн нэхэмжлэлээс эхлэлтэй хэргүүд сөхөгдөв
2023 оны 11-р сард дуучин Касандра "Кэсси" Вентура өөрийн хамтрагч байсан Диди Комбсыг шүүхэд өгсөн.
Кэсси 2005 онд 37 настай Комбстой танилцахдаа 19 настай байсан. Тэрээр Комбсын Bad Boy Records-тэй гэрээ байгуулж, түүнтэй романтик харилцаатай болж, хар тамхи, буруу амьдралын хэв маягт уруу татагджээ. Буудлын лифтний өмнө Кэссиг зодож буй Комбсын бичлэг ч цацагдсан. Тэр мөн түүнийг бэлгийн мөлжлөгт хүчээр оруулж, галт зэвсгээ халаасалж явахыг шаардсан гэж мэдүүлэгтээ дурджээ.
Комбс бүгдийг няцаасан ч Комбс зочид буудлын коридорт Кэссиг зодож буй бичлэг тарсны дараа тэр хийсэн үйлдлийнихээ төлөө уучлалт гуйсан.
"Freak off" буюу "Галзуурал" гэж нэрлэсэн үдэшлэг
Кэсси шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, романтик харилцаатай болсноос хойш хэдхэн сарын дараа Комбс түүнийг өөр эртэй хамт нэг оронд харахыг хүссэн талаар ярьжээ. Комбс үдэшлэгээ “Галзуурал” буюу "Freak Off" болон "FO" гэж нэрлэдэг. Тэрбээр хүмүүсийг үдэшлэгт эхэлж урихдаа урлагийн төслийн арга хэмжээ хэмээн тайлбарладаг байжээ. Мөн ирэх зочдыг цагаан өнгийн хувцастай байхыг шаарддаг байна.
Нэгжлэг ба баривчилгаа
Тэр есдүгээр сарын 16-нд Нью-Йоркт баривчлагдах хүртэл зургаан сар чөлөөтэй байв. Тодруулбал 2024 оны 3-р сар хүний наймааны хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд Комбсын Лос Анжелес, Майами дахь гэрт нэгжлэг хийжээ. Диддигийн өмгөөлөгчид уг нэгжлэгийг "цэргийн хүчийг бүдүүлгээр ашигласан" хэмээн буруушааж байв. Түүний гэрт нэгжлэг хийхэд 1000 гаруй шингэн тос /хүүхдийн/ гэрт нь байсан ба үүнийг өмгөөлөгч нь тайлбарлахдаа "Америкчууд бараагаа бөөндөж авдгийг бүгд л мэднэ шүү дээ. Дидигийн гэрийн хажууханд Костко их дэлгүүр байдаг, тэндээс авсан гэсэн" хэмээн тайлбарлажээ.
Дидди ямар хэрэгт буруутгагдаж байна вэ?
Дидди хууль бусаар хуйвалдаан зохион байгуулсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, залилан мэхлэх буюу хүч хэрэглэсэн, бусдын биеийг нь үнэлүүлэх зорилгоор тээвэрлэсэн зэрэг хэрэгт буруутгагдаж байгаа юм. Нью-Йоркийн өмнөд дүүргийн АНУ-ын хуульч Дэмиан Уильямс хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 2008 оноос өнөөг хүртэл хэргүүд нь үүнд хамаарна гэв. "Яллах дүгнэлтэд ... Дидди бэлгийн дур хүслээ биелүүлэх, нэр төрөө хамгаалах, биеэ авч явах байдлыг нь нуун дарагдуулахын тулд хохирогчдыг хүчирхийлж, заналхийлж, албаддаг байсан" гэж Виллиамс мэдээлэлдээ дурдав.
Эх сурвалж: CNN, ABC News