Төрийн соёрхолт, СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар элэгний хорт хавдартай нь оношлогдож, Герман Улсын Франкфурт хотын эмнэлэгт эмчилгээ хийлгэж буй.
Урлаг, соёлынхны хамтарсан түүний хандивын "Би Монголоороо гоёдог" тоглолт өнгөрсөн бямба гарагт буюу 22-нд болсон билээ. УБ Паласын концертын их танхимыг үзэгчид дүүргэж, өргөн дэлгэр тоглолт болсонд тэрбээр талархлаа илэрхийлэн өөрийн сошиал хуудастаа ийн бичжээ.
Тэрбээр "Надад нас бэлэглэлээ.... Миний монголын ард түмэн, уран бүтээлчид минь намайг үнэхээр догдлууллаа.
Гүрбазар ах минь эрүүл болоорой, ард түмэн минь сэтгэлийн дэм, ерөөлөө өргөөрэй гэж монголын сор болсон уран бүтээлчид нүдэндээ нулимстай дуулж, өгүүлж байхад би уярахгүй байж яахан чадах.
Даарч үзсэн хүн дахныхаа хагасыг нөмөргөх шиг их илч, их урам надад өгч байна
Өөрөөсөө өөрийгөө олох шиг
Өөдрөг байхын дээд урмаар адислуулах шиг, нэг л их үнэмшил намайг тэнгэр татаад босгох шиг зөн совингоор би омогшиж байна.
Одоо хийгдэж байгаа угтвар тандалт эмчилгээнүүд, бичил мэс засал, гурван сарын сүүлээр ирэх том хагалгааны дараа эрүүлжин сэргээд ирэхийн итгэл дүүрэн боллоо.
Хүндэтгэлийн тоглолтыг санаачилсан Зориг Алтай, Балхжав Лхагвадорж /@Zorig Altai, Balkhjav Lhagvadorj/, зохион байгуулсан Б.Лхагвасүрэн Сүнс нартаа болон, тоглолтод оролцсон бүх уран бүтээлчдэдээ чин сэтгэлээсээ баярлалаа.
Энэ хугацаанд надад чин сэтгэлийн зөвлөгөө, ерөөл дэмбэрэл, сэтгэлийн хандиваа илгээж байсан олон түмэндээ ч талархъя.
Эмчилгээний зардал өртөг өндөр энэ оронд байгаа надад сэтгэлээсээ өргөсөн бүхэн тань даарч үзсэн хүн дахныхаа хагасыг нөмөргөх шиг их илч, их урам надад өгч байгааг нуугаад яахав.
Тавин жил Монголын их урлаг, утга зохиолд зүтгэсэн минь, монголын ард түмний минь их хайр хүндэтгэл, миний хадгалсан буян, хураасан их өв минь байж дээ гэж бэлэгшээж сууна.
Ерөөл дэмбэрэл аз жаргалыг дууддаг болохоор би эрүүл энх явахын их цулбуураас атгаад очноо эх орон, элгэн түмэндээ.
Харин тосож байгаа он жилүүдийн аман хишгээ, миний ард түмэн надад бэлэглэсэн нас гэж сүслэн залбирах болноо.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Шагдарсүрэнгийн Гүрбазар" гэжээ.
Эх сурвалж: Гүрбазар Шагдарсүрэн фэйсбүүк хуудас