Махны үнэ сүүлийн хэдхэн хоногт тэнгэрт хадсан шалтгааныг хэрэглэгчид сонирхсоор. Ханш ид өсдөг хаврын саруудад харьцангуй тогтвортой байсан хэрнээ мал ногоо идэж, монголчууд шинэ шөл оочихтой болох үеэр махны үнэ гэнэт өсөж байгааг гайхахаас аргагүй. Өдийд уг нь үнэ харьцангуй тогтвортой байдаг үе. Харин Улсын баяр наадам дөхөх үест бага зэрэг өсдөг уламжлалтай.
Гэтэл энэ удаа бүр сарын өмнөөс өсөж, ченжүүд наадмын үеэр нэг кг махны үнэ 4000 төгрөгт хүрнэ хэмээн хөөрцөглөх нь халаг суугааг юу гэж ойлгох вэ. Нөгөө хот суурин газрын хүн амын махны хангамж хүрэлцээг сайжруулж, үнийн хэт өсөлтийг барих зорилгоор бэлтгэсэн нөөцийн мах яагаад ханшид нөлөөлж чадахгүй байна. Махаа дотооддоо экспортынхоос илүү үнээр худалдан авах болж байна уу. Учир шалтгаан нь юу вэ.
30 орчим махны үйлдвэрийг эгнээндээ нэгтгэсэн Монголын мах үйлдвэрлэгчдийн холбооныхон үнэ огцом өссөнд хэрэглэгчдээс дутуугүй бухимдаж байгаа аж. Тус холбооны гүйцэтгэх захирал М.Лхачинбал “Бүх аймгийн төв рүү утасдаж ханш сонирхоход үхэр, хонины мах орон нутгийн хүнсний захад нэг кг нь 2500 төгрөгөөс дээш гарчээ. Мал их үнэд орж байна. Дээр нь хотын махны зах зээлийг барьдаг ченжүүд үнийг зориуд хөөргөдөж байна.
Тэд малчны хотонд очиж, сүргээс нь шилж өндөр үнээр худалдаж авдаг. Үйлдвэрийнхэн шиг малчдын өгснийг нь авдаггүй. Ченжүүд махны үнийг зохиомлоор хөөрөгдсөнөөс малын үнэ өсөж байна. Зургадугаар сарын 1-нд махны ченжүүд үр хүүхдээ баярлуулах гээд бусдын адил ганц өдөр амарсан. Тэгэхэд л үнэ өсөж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл, махны нийлүүлэлт нэг өдөр багасахад л үнэ нэмэгдэж байгаа хэрэг. Зах зээл ийм мэдрэмжтэй болчихож. Нөөцийн 3000 гаруй тонн мах нийслэлийн их хэрэгцээнд юу ч болохгүй байна” гэв.
Махны дотоодын хэрэгцээ сүүлийн жилүүдэд нэлээд өөрчлөгджээ.
Улаанбаатар хот нэг сая хүн амтай болсон. Монголд амьдарч буй гадаад
иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр. Зуны улиралд гэхэд л барилга, зам
дээр ажиллахаар хятадууд хэдэн зуугаараа Монголд ирж байна. Түүнчлэн
ресторан, зоогийн газрын тоо өснө үү л гэхээс цөөрөхгүй байгаа зэрэг нь
дотоодын махны хэрэглээ эрс нэмэгдэх үндэс буй тухай мэргэжлийн
байгууллагынхан тэмдэглэж байна.
Өнгөрсөн жил нөөцөлсөн 3300 тонн мах энэ их эрэлтэд аманд ч үгүй хамарт ч үгүй болж байгаа бололтой.
Тиймээс Монголын мах үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй махны хэрэглээг харгалзаад ирэх онд 6000 тонн мах нөөцлөх шаардлагатай байна. Үүнээс гадна ченжүүдээр махны үнийг хөөргөдүүлэхгүйн тулд болон малын үнийг тодорхой түвшинд тогтворжуулахын тулд аймаг бүр махны нөөц бүрдүүлэх шаардлага бийг онцлов. Тиймээс ирэх жилийн хот суурин газрын махны хангамж хүрэлцээ, үнийн интервенц хийх асуудлыг Монголын мах үйлдвэрлэгчдийн холбооныхон боловсруулж хоёр хоногийн өмнө ХХААЯ-нд хүргүүлжээ. Өмнө нь мах нөөцлөх асуудлыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгаар хязгаарладаг байсан бол ирэх жил нийт нөөцлөх махны хэмжээг 6000 тонн болгон нэмэгдүүлж, дээр нь орон нутагтаа махны үйлдвэр бүхий 10 аймгийг нэмэгдүүлэх саналтай буйгаа тусгажээ. ХХААЯ уг асуудлыг судалж үзэж, Засгийн газарт оруулах учиртай.
Их хотын махны хэрэглээ сүүлийн жилүүдэд хэрхэн нэмэгдэж буйг сонирхуулъя. Арав гаруй жилийн өмнө Улаанбаатарт хоногт 50-60 тонн мах нийлүүлэхэд хэрэгцээ хангадаг байжээ. Өнөөдөр нийслэл нэг сая иргэнтэй болчихоод байхад хоногт хэрэглэх дээрх махны хэмжээ хэрхэн нэмэгдсэнийг илтгэх статистик мэдээлэл, үнэн бодит тоо төдийлөн байхгүй. Гэхдээ зах зээлийг байнга ажиглаж байдаг махны чиглэлээр дагнасан мэргэжлийн байгууллагынхны багцаа тооцоог авч үзэхэд эдүгээ нийслэлд хоногт 100-120 тонн мах борлож байгаа аж. Хэрэгцээ асар нэмэгдсэн нь эндээс харагдах биз ээ. Улмаар хангамж хүрэлцээг жигд тогтвортой хангах шинэ бодлого шаардлагатай байгааг холбогдох албаныхан мэдэрч суугаа болов уу. Энэхүү мэдрэмтгий зах зээлийг ченжүүд атгаж, хэрэглэгчдийг бухимдуулсаар байх уу гэдгийг ч хаа хаанаа бодох хэрэгтэй болчихоод байна.
Монголын мах үйлдвэрлэгчдийн холбооныхон өнгөрсөн сард болсон удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурлаараа энэ онд махны үйлдвэр, компаниудийн мал бэлтгэл, мах үйлдвэрлэл, экспортод баримтлах нэгдсэн бодлогоо тодорхойлжээ. Тэд мал худалдан авахдаа сүргийн төрөл тус бүрээр амьдын жингийн нэг кг тутамд зах зээлийн ханшийг тогтоох шударга журмыг мөрдөх гэнэ.
Монгол малын мах одоо л дэлхийд тоогдох нь
Экологийн
цэвэр бүтээгдэхүүн гэгддэг монгол малын мах одооноос л гадаад зах
зээлийн сонирхлыг сүрхий татаж магадгүй байна. Нэг үгээр, дэлхийд
танигдаж эхэлнэ гэсэн үг. Монгол малын махыг импортлоход ариун цэвэр
эрүүл ахуйн өндөр шаардлага тавих ч хэрэггүй юм байна гэдгийг
гадаадынхан ойлгож байгаа бололтой. Одоогийн байдлаар манай махыг
уламжлалт харилцаатай ОХУ-аас гадна БНХАУ, Япон, БНСУ, Саудын Араб,
Иран, Зүүн өмнөд Азийн орнууд сонирхож байна. “Вакамару Монгол” компани
жилд 10 орчим тонн адууны мах хүнсний болон амьтны хоолны зориулалтаар
Японд гаргадаг ч тус улс Монголоос адууны мах ахиу импортлох хүсэлт
тавьсаар.
Японоос адууны мах авах сонирхлоо илэрхийлж манайд бүхэл бүтэн бизнесийн групп Энэ сарын 20-нд ирэх гэж байгаа аж. Адууны ясгүй махыг Японд гаргаж байгаа экспортын үнэ 3.5 ам.доллар байгаа. Урд хөрш ч манайхаас адууны мах авах хүсэлтэй. Гэхдээ тус улс мал ихтэй учраас тийм ч өндөр үнийн санал хэлэхгүй нь мэдээж. Японы зах зээл харьцангуй өндөр өртөгтэй учраас манайхан тэдний санал хүсэлтийг алдаж болохгүй. Зүүн өмнөд Азийн орнууд гурав, дөрвөн жилийн өмнөөс л мах импортлох хүсэлтэйгээ манай бизнесмэнүүдэд илэрхийлж байсан санагдана. Өнөөдөр энэ асуудал шийдэгдээгүй л байна. Мал, амьтны гаралтай түүхий эд импортлоход хоёр орны Засгийн газар хооронд Мал эмнэлэг, хорио цээрийн хэлэлцээ хийх ёстой. Ингээгүй тохиолдолд хоёр орны бизнесмэнүүд хэчнээн бизнес яриад ч нэмэргүй.
Мөн Саудын Арабын орнууд манай хурга, төлөгний махыг ихэд сонирхдог. Жил гаруйн өмнө тус улс руу 10 гаруй тонн хурганы мах ачигдсан. Саудын Арабад монгол хонины мах экспортлох зорилготой САТСО нэртэй АНУ-ын компани ч Монголд үйл ажиллагаа явуулж буй. Харамсалтай нь эхний ачилт хийгдээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч дээрх экспорт явц удаантай байна. Учир нь арабчууд манай хурга, төлөгний махыг нэг кг-ыг нь хоёр ам.доллар 10 центээр авах боломжтой гэсэн санал ирүүлсэн ч Монгол дахь төлөөлөгчийн газар болох САТСО компани монгол хонины махыг хөргүүртэй чингэлгээр олон зуун мянган км газарт хүргэх гэхээр тээврийн зардал нь өндөр гарч байгаа аж. Тиймээс нэг доллар 62 центээс илүү үнээр авах боломжгүй гэж буй. Энэ үнэ манайханд таалагдахгүй байгаа юм.
И.Отгонжаргал