Баасан гариг бүр та бүхэнд хүргэдэг “Олимп” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Бээжин-2008” олимпод оролцох эрх авсан Монголын тамирчид” нийтлэлийн эхний хэсгийг танилцуулж байна.
Одоогоор манай улсаас олимпод буудлага, бокс, жүдо, чөлөөт бөх, усанд сэлэлт, хүндийг өргөлт, хөнгөн атлетик зэрэг төрлөөр нийт 29 тамирчин оролцох эрхээ аваад байгаа билээ.
***
Буудлага:
Монгол улсын гавъяат тамирчин Отрядын Гүндэгмаа
1978 оны тавдугаар
сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. Үндэсний БТДС-ийг
багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин.
Буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллэсэн. Хийн гар бууны 10м, спорт
гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.
Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний багийн /1998/ болон хувийн /2006/
хүрэл медальтай. Азийн наадмын хувийн /2002/ болон багийн 2006/ хүрэл
медальтай.
Ази тивийн
аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын
цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай. Зүүн Азийн наадмын мөнгө/2005/,
Ази-Африкийн наадмын хүрэл медальтай/2005/.
Олимпийн
наадамд 3 удаа 1996,2000,2004 оролцож шагналт байрт шалгарч байсан.
"Бээжин -2008" олимпийн наадамд оролцох эрхийг Монголын тамирчдаас
хамгийн
түрүүнд хүртсэн. Аяллаар явах дуртай. Буддын шашин шүтдэг.
Олимпийн эрх авсан тэмцээн: 2005 онд Италийн Милан хотод
зохиогдсон дэлхийн
цомын тэмцээний спорт гар буны 25 метрийн дасгалд түрүүлж эрх авсан.
Дасгалжуулагч нь ОУХМ Л. Ундралбат
ОУХМ Цогбадрахын Мөнхзул
1981 оны хоёрдугаар
28-нд Улаанбаатар хотод төрсөн. Үндэсний шигшээ багийн
тамирчин. БТДС-ийн оюутан. Нөхөр, охины хамт амьдардаг.
Буудлагын
спортоор 1994 оноос эхлэн хичээллэж байгаа. Хийн гар бууны 10метр,
спорт гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.
Дэлхийн цомын
тэмцээний алт, хүрэл медалтай, Азийн 15 дугаар наадмын багийн
хүрэл медальтай, Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын аварга, Хийн гар бууны
төрөлд 391 оноогоор улсын дээд амжилтыг шинэчилэн тогтоосон.
Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний 6 дугаар байрын шагналтай.
Олимпийн
наадамд анх удаагаа оролцох гэж байгаа.
Олимпийн эрх авсан тэмцээн: 2007 оны Дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний
/Загреб, Хроват/ хийн гар бууны 10 метрийн дасгалд шагналт байр
эзэлж олимпийн
эрх авсан. Дасгалжуулагч нь ОУХМ Б.Алтанцэцэг.
ОУХМ Зоригтын Батхуяг
1974 оны
гуравдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн. БТДС-ийг багш,
дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин.
Нөхөр О.
Энхсайханы хамт амьдардаг.
Буудлагын
спортоор 1990 оноос эхлэн хичээллэж байгаа. Урт бууны БКВ-9, БКВ-5,
хийн бууны дасгалуудад өрсөлддөг. Хувийн дээд амжилт нь Хийн бууны 10
метрийн
дасгалд 398 оноо, БКВ-9 дасгалд 591 оноо, БКВ-5 дасгалд 579 оноо.
Зүүн Азийн
наадмын хүрэл медальтай.
Олимпийн эрх авсан тэмцээн: 2006 онд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон
дэлхийн
цомын тэмцээнд хийн урт бууны 10 метрийн дасгалд хүрэл медаль хүртэж
олимпийн
наадамд оролцох эрхтэй болсон.
Олимпийн
наадамд 2 дахь удаагаа оролцох гэж байна. Өмнө нь 2000 оны Сиднейн
олимпийн XXVII наадамд оролцсон.
***
Бокс:
Монгол улсын гавъяат тамирчин Энхбатын Бадар-Ууган
1985 оны зургадугаар
сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. 97 дугаар сургуулийг төгссөн.
Эхнэр охины хамт амьдардаг. Одоо
Үндэсний шигшээ багийн тамирчин. Боксын
спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн. Боксын 54 кг-ын жинд
тоглодог. Өндөр 172 см.
Хөгжим сонсох дуртай.
2007 оны Дэлхийн
аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2007 оны Ази тивийн
аварга, 2007 оны Улсын аварга, 2006 оны Оюутны дэлхийн аварга,
"ДОХА-2006"
Азийн наадмын хүрэл медальт, Герман улсад болдог “Химийн
цом” тэмцээний
аварга, Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга, Чехийн
Устинад Лабе хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт.
Олимпийн эрх авсан тэмцээн: АНУ-ын Чикаго хотод болсон 2007 оны Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авч олимпийн эрх авсан.
Дасгалжуулагч:
Д. Банди, Д.Батсүрэн
ОУХМ Пүрэвдоржийн
Сэрдамба
1985 оны дөрөвдүгээр
сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. 10 жилийн 57 дугаар дунд
сургууль төгссөн. Аав ээж, эгчийн хамт амьдардаг. Боксын спортоор 2000 оноос
эхлэн
хичээллэсэн. Сагсан бөмбөг тоглох дуртай. Буддын шашин шүтдэг. Одоо үндэсний
шигшээ багийн тамирчин. Тэмцээнд 48кг, 51 кг-ын жингүүдэд тоглодог.Олимпийн
наадамд
анх удаа оролцох гэж байгаа.
2007 оны Ази тивийн аварга, Германы
Халле хотод болдог "Химийн цом" тэмцээн,
БНАСАУ-ын Пхеньян хотод болдог олон улсын тэмцээнүүдийн мөнгөн медальтай. Улсын
аварга.
Олимпийн эрх авсан тэмцээн: Казахстан улсын Астана хотод болсон олимпийн эрх
олгох олон улсын тэмцээний 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, олимпийн эрх
авсан.
Дасгалжуулагч: Үндэсний шигшээ
багийн дасгалжуулагч Д. Банди, Д.Батсүрэн
ОУХМ Зоригтбаатарын
Энхзориг
1987 оны хоёрдугаар
сарын 27-нд Эрдэнэт хотод төрсөн. 10 жилийн 14 дүгээр сургууль төгссөн.
Ээж, эгч, дүү,эмээгийн хамт амьдардаг. Боксын спортоор 2000 оноос эхлэн
хичээллэсэн.
Биллиард тоглох дуртай.Үндэсний шигшээ багийн гишүүн. Тэмцээнд 57 кг-ын
жинд тоглодог.
Олимпийн наадамд анх удаа оролцох гэж байна.
Дэлхийн залуучуудын аварга
шалгаруулах тэмцээний хүрэл медальт "ДОХА-2006" Азийн
наадмын мөнгөн медальт. Улаанбаатар-2007 Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээний аварга.
Герман улсын Халле хотод болдог Химийн цом тэмцээний мөнгө, хүрэл,
медальт
Чехийн Устинад Лабе хотод болдог олон улсын тэмцээний аварга. Улсын аварга.
Олимпийн эрх авсан тэмцээн: Казахстан улсын Астана хотод зохиогдсон олимпийн эрх олгох
тэмцээнд мөнгөн медаль хүртэж, олимпийн эрх авсан.
Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Банди, Д.Батсүрэн
ОУХМ Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ
1982 оны гуравдугаар
сарын 22-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн.
Улаанбаатар хотын 13 дугаар дунд сургууль төгссөн. Ээж, өвөөгийн хамт амьдардаг.
Боксын спортоор 1996 оноос эхлэн хичээллэсэн.Тэмцээнд 60 кг, 64 кг-ын жинд
тоглодог.
Хөгжим сонсох дуртай.Буддын шашин шүтдэг. Олимпийн наадамд 2 дахь удаагаа
оролцох гэж байна.
2004 онд "Афин-2004" зуны олимпийн XXVIII дугаар наадмын боксын
60 кг-ын жинд оролцсон.
"ОСАКА-2001" Зүүн Азийн
наадмын аварга, "ДОХА-2006" Азийн наадмын мөнгөн медальт,
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт,
Чехийн Устинад Лабе хотод болсон олон улсын тэмцээний аварга

олгох тэмцээний 64 кг-ын жинд түрүүлж эрх авсан.
Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д. Банди, Д.
Батсүрэн
Бид дараагийн дугаартаа
та бүхэндээ жүдо, чөлөөт бөх, хөнгөн атлетик, хүндийг өргөлтийн төрлүүдэд эрх
авсан тамирчдыг танилцуулах болно.
GoGo.mn