Өнгөрсөн сарын дунд үед зуншлага нэлээд тааруу, нийт нутгийн 20 хүрэхгүй хувьд л бэлчээрийн ургамлын гаралт сайн байсан. Тэгвэл зургадугаар сарын сүүлчээр орсон бороо манай орны нийт нутгийг хамарч зуншлагад нэлээд нөлөөлжээ. Жишээлэхэд, Увс, Завхан, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн нутгаар 2-10 өдөр, бусад нутагт 11-19 өдөр бороо үргэлжлэн орсон байна.
Ус, цаг уурын хүрээлэнгээс гаргасан энэ сарын нэгнийг хүртэлх зуншлагын төлөвөөс үзэхэд, манай орны нийт нутгийн 40 орчим хувьд зуншлага маш сайн, 40 орчим хувьд нь дунд, 20 гаруй хувьд нь муу байна.
Тодруулбал, Дундговь аймгийн ихэнх, Завхан, Төв, Хэнтий, Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар зуншлага нэлээд тааруу байна. Ялангуяа говийн гурван аймаг гандуу байна. Мөн Хэнтий аймагт бороо их орсон ч ургамлын өнгө сайн сэргэж амжаагүй байгаа бөгөөд нар ээвэл амархан сайжрах төлөвтэй байгаа юм.
Харин Дорнод, Булган бүхлээрээ, Архангай, Сэлэнгийн бараг бүх нутаг, Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар зуншлага хамгийн сайн байгаа аж.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хур тунадас орох төлөвтэй байгаа. Тиймээс гандуу байгаа аймгуудаар бороо орвол ган тайлагдаж зуншлага сайжрах бүрэн боломжтой. Гэвч томоохон голуудын усны түвшин нэлээд нэмэгдсэн учраас бороо орох үед үер усны аюултай байгааг Ус, цаг уурын хүрээлэнгээс анхаарууллаа.
П.Энэбиш