Монгол түмнийг уул устай нь өндөлзүүлж, энгүй их баяр цэнгэлд умбуулсан хийморлог аавын золбоот хүү Найдангийн Түвшинбаяр эх орондоо 44 жил чилтэл хүлээлгэсэн олимпийн алтан медалийг авчирлаа. Түүний ялалт Чингисийн Монголын үр садад амьдралд тэмүүлэх цаглашгүй их хүслэн, овог удмаараа бахархах омогшил, эв найрамдал, хайр энэрэл дагуулан ирлээ. 24-хөн настай шавилхан хүү ертөнцийн чихнээ Монголчуудын уухай хадаасан ялалтыг эзэгнэж, Төрийнхөө далбааг харийн нутагт бахархалтайгаар мандуулсан юм.
Олимпийн аваргын ялалт төрийн өндөрлөгүүдийг төв талбайд гарган, нулимсыг нь мэлмэрүүлж, хоолойг нь цахиртуулж, ард иргэдээ үгээр хэлшгүй их цэнгэлд умбуулсан энэ үдэш ард түмэн замын цагдаагаа ажлынх нь талбарт тэвэрч өргөн баяр хүргэж, өөр хоорондоо тэнхээ мэдэн тэврэлдэж, халуун баяраа багтааж ядан хуваалцсан. Хэдхэн хоногийн дараа Эрдэнэтийн үзэсгэлэнт охинтой сүй тавьж, гал голомтоо бадраах гэж буй түүний хайрыг татсан Оюунбилэг бүсгүй ид хаваа гайхуулсан Үндэсний баатрыг маань тэсэн ядан хүлээж сууна. Өөрөөс нь нэг насаар дүү найз бүсгүйтэйгээ олимпийн аварга маань хамт амьдардаг бөгөөд энэ намар сүй тавьж, ёс төртэйгээр ураг барилдахаар товлосон байжээ. Ойрын хүмүүсийн яриагаар Оюунбилэг Эрдэнэтийн царайлаг, ааш ааль сайтай үзэсгэлэнт охидын нэг гэнэ.
Олимпийн алтан медалийг мялааж аваргадаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөх гэсэн олон байгууллага, компани байгаагаас нийтдээ 460-аад сая төгрөг, найман өрөө байр тэргүүтэн эзнээ хүлээж байна. Гавъяат тамирчин Х.Эрдэнэт-Одын хэлснээр хясаан доторх сувд”-ыг төрүүлсэн “Женко” клуб, Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга, дасгалжуулагч, гавъяат тамирчин Х.Болдбаатар нарын хөлс хүч, сэтгэлийн их дэм, хүчин зүтгэлд Монгол түмэн бахдан талархаж байна. Ард түмнийхээ өмнө анх удаа сэтгэлийнхээ их баяр бахдлыг халгиаж ядан, халуунаар тэврэлдэж, хоолой мэдэн олимпийн аваргаа уухайлсан манай улс төрчид чухам энэ үдэш л үндэсний их эв нэгдлийг гap гараа атгалцан тунхаглаж чадсан юм. Үүнээс илүү бидэнд юу хэрэгтэй билээ?
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Зуун дамнан хүлээсэн Монгол түмний их хүслийг биелүүлсэн Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа нарын агуу ялалтын эзэддээ бахдан биширч байна, ЭХ ОРОН ЧИНЬ.