Монголчууд далайд гарцгүй гадаад орнуудад төрийн далбаагаа түрээслүүлдэг. Энэ
нь тухайн хөлөг онгоцыг эзэмшдэг орны өмнөөс Монгол Улс хариуцлага хүлээнэ
гэсэн үг. Уг ажиллагааг явуулдаг байгууллага Сингапур улсад байрладаг. Тэнд
Намбарын Энхтуяа, ЗТАЖ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн хүү ажилладаг
гэсэн яриа байдаг ч албан ёсны бичиг баримтад тэдний нэр байдаггүй нь эргэлзээ
төрүүлдэг билээ. “The Washington Times” сонин энэ сарын 7-ны дугаартаа Медисоны
их сургуулийн харьяа Олон улсын харилцаа болон төрийн удирдлагын Нельсоны
сургуулийн захирал Петер Фамын бичсэн “Ships of Fools” буюу “Тэнэгүүдийн хөлөг
онгоцууд” хэмээх нийтлэлийг уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь хөрвүүлэн
толилуулъя.
АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр нүүрлэсэн аймшигт явдлаас хойш тус
улсад учирч буй аюулыг бүрэн утгаар нь дүгнэхийн тулд Засгийн газрын стратегийн
түншийн нэгийнх нь үйл ажиллагааг авч үзье.
Монгол Улс нь далайд гарцгүй хамгийн том орнууд гэсэн жагсаалтын хоёрдугаарт
ордог билээ. Нийслэл нь дэлхийн нэгэн том цөлийн захад оршдог аж. Үүнийг үл
харгалзан, Монголын Засгийн газар сүүлийн жилүүдэд хөлөг онгоцны хөгжлийг
хөхиүлэн дэмжих болсон. Одоо тус улс нь далай тэнгист өөрийн гэсэн байр
суурьтай болж, энэ нь ч өсөх хандлагатай байна. Үнэндээ таван жилийн өмнө тус
улсын экс коммунист нам нь парламентын дөрвөн суудлаас бусдыг хянаж байсан
бөгөөд тэр үед Монголыг далайд данстай болгосон Ерөнхий сайд Намбарын Энхбаяр
нь одоо Ерөнхийлөгч болжээ. Тэд тэнгисийн албанд хамтран ажиллаж, туршлагатай
болох зорилготой хэмээдэг. Тус улсын Засгийн газар далайн худалдаагаараа
бахархаж болох юм. Далайд гарцгүй Монгол Улс одоо 73 хөлөг онгоцтой бөгөөд
тус бүр доод тал нь 1000 (Британийн) тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Нэг
британи тонн гэдэг нь ойролцоогоор 1016 кг-тай тэнцэх аж.
Үүнээс үзэхэд монголчууд геополитикийн эрсдэлтэй, аюултай тоглоомд хутгалдсан
бололтой. МАХН нь Монгол үндэсний туг далбааг түрээслүүлснээр хялбар аргаар
хурдан мөнгөтэй болж болно хэмээн итгэснийх биз. Харин тус улсын туг далбааг нь
ашиглаж буй хөлөг онгоцны эзэд өөрсдийгөө ямар нэгэн шалтгаанаар хэн болохоо
таниулахаас зайлсхийж байгаа аж.
Стратеги судлалын төвийнхөн нэгэн судалгаа хийж, түүнийгээ Тэнгисийн цэргийн
сургуулиас эрхлэн гаргадаг сэтгүүлд өнгөрсөн онд нийтлүүлсэн байна. Хоёр сард
нэг удаа гардаг уг сэтгүүлд бичихдээ “Туг далбаагаа түрээслүүлж буй орнууд
далайн салбарын хүрээнд тэгш эрхтэй байх зарчимтай. Тэд хөлөг онгоцны эздийг
халхлан, олсон ашгаа нууж, гэмт хэрэгтнүүдтэй сүлбэлдэн алан хядагчдад хууль
бус бүх төрлийн барааг тээвэрлэх, магадгүй өөрсдийн хийсэн зэр зэвсгийг ч зөөвөрлөх
боломж буйг үгүйсгэх аргагүй” гэв.
Монгол Улс далай ашиглах эрхтэй ч Засгийн газар нь үүнийг хориглодог байна.
Тэд энэ салбарын хүрээнд Сингапурт тавин давхар цамхагт ажлын байртай. Үүнийг
нь “Ахмад” хочтой Чонг Коу Сен хэмээгч удирддаг аж. Монголчууд ямар
компанитай зууралдсан тухай мэдье гэвэл ноён Чонгийг танилцуулах ёстой.
Тэрбээр 2002 оныг хүртэл Камбожийн далбаан дор үйл ажиллагаагаа явуулж байжээ.
Гэвч тэнгисийн цэргийн хүчнийхэн доорх хоёр хэргийг илрүүлснээс тэрбээр
Камбожтой хийсэн гэрээгээ цуцалсан аж. Тодруулбал, Францын тэнгисийн явган
цэргийнхэн 235 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хар тамхийг Камбожийн
далбааг залсан хөлөг онгоцоос илрүүлсэн юм. 2002 онд БНАСАУ-ын ачааны хөлөг
онгоц Йемен рүү явж байхдаа мөн л Камбожийн далбааг мандуулсан байжээ. Үүнийг
Испанийн тэнгисийн цэргийнхэн илрүүлж, онгоц дотроос “Скад” маркийн 15 пуужин,
85 торх түлш байсныг илрүүлсэн юм. Эдгээр зүйлсийг цементийн уутанд нуусан
байжээ. Камбожийн далбаан дор ийм л хэрэг үйлдэх байж. Дээрх хэргийн дараахан
Монгол Улсын туг далбааг намируулсан хөлөг онгоц ихээр үзэгдэх болов.
“Lloyd’s List” сэтгүүлд нийтэлснээр Монголын түнш болох ноён Чонг нь
Корасиа дахь хөлөг онгоцны худалдааны ихэнх хувьцааг эзэмшдэг байна. Түүний
компани нь БНАСАУ-ын хөлөг онгоцны агентлагийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ.
Хойд Солонгос нь аюул заналаар дүүрэн, тогтворгүй дэглэмтэй орон юм. Тиймээс
тус улсын гэгдэх онгоцууд байнга шүүмжлэлд өртөж байдаг. Жишээ нь, япончууд
БНАСАУ-ын хөлөг онгоцыг нутаг дэвсгэртээ нэвтрэхэд хатуу хязгаарлалт тавьдаг.
Японы тэнгисийн явган цэргийнхэн сүүлийн жилүүдэд БНАСАУ-д хязгаарлалт
тавьж буй ч хөлөг онгоцны тоо нь нэмэгдсээр байгаад гайхаж байгаа аж.
Энэ нь Монгол Улсын далбааг мандуулсан хөлөг онгоцтой холбоотой юм. Үүний
зэрэгцээ Ливан, Сири болон Оросын хөлөг онгоцууд ч Чингэс хааны өлгий нутаг
болох тус улсын далбааг ашиглаж байна. Америкийн хууль сахиулах байгууллагынхныг
бодлогошролд оруулж буй нэг зүйл бол Монгол Улс сүүлийн таван жилд АНУ-аас
жил бүр дунджаар 12.8 сая ам.долларын тусламж авсан. Мөн Америкийн татвар төлөгчдийн
сан болох Мянганы сорилтын сангаас 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авсан
билээ. Монголчууд Америкийн хөрөнгөөс хэдэн сая ам.долларын тусламж авч
байгаа ч зэвсэг тараах, гэмт хэрэгтнүүдтэй хамсч, сэжигтэй үйл ажиллагаа
явуулсаар. Мөн туг далбаагаа бусдад ашиглуулж байгаа нь АНУ болон түүний
холбоотнуудын аюулгүй байдалд заналхийлж байна.
Алан хядах ажиллагаатай тэмцэх асуудал дээр АНУ нь далайг нээлттэй байлгах
бодлого баримталдаг билээ. Бид тэр дундаа АНУ-ын тэнгисийн цэргийнхний хүчин
чармайлтын дүнд далайг аюулгүй байлгах болно хэмээн итгэдэг. Далай тэнгисийн
эрэгт тэр дундаа Америкийн эрэгт ирж буй хөлөг онгоцууд хаанахын хэнийх
болохыг мэдэх хэрэгтэй юм.
Бас нэг зүйлийг онцлох ёстой. Өнгөрсөн жил Монгол Улс нь АНУ болон түүний
холбоотнуудын тархалтын аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх улсуудыг Монгол
Улсын далбааг мандуулсан онгоц сэжиг бүхий байвал шалгалт хийж болох тухайд хүлээн
зөвшөөрсөн юм. Гэвч энэ нь эрсдлийг бага зэрэг л бууруулж байгаа юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Монголын тэнгисийн салбарт
явуулж буй үйл ажиллагааг судлах бүс нутгийн төлөөлөгчтэй байх хэрэгтэй
байна. Харин Төрийн департаментын алан хядах ажиллагаатай тэмцэх албаны зохицуулагч
тэд нь америкчууд болон гадныханд аюул учруулж буйг гэрчлэх, өөрөөр хэлбэл
Монгол шиг улс орнууд ийм аюултай бүсэд (далай) хөвөхийг зөвшөөрөх боломж
олгохгүй байх хэрэгтэй.
Орчуулсан Д.Цэрэндолгор