Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэн, Монголын "Ирвэс" төв, АНУ-ын ирвэс хамгаалах байгууллагатай хамтран цоохор ирвэсний экологи, биологийн онцлогийг тодруулах, популяцийн судалгаа хийх зорилгоор урт хугацааны төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ судалгааны багийн гишүүнээр явсан Шинжлэх Ухааны Академийн биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр Г. Наранбаатартай ярилцлаа.
-Цоохор ирвэсний цогц судалгаа хаана хэрэгжиж байгаа вэ. Энэ судалгааны багт хэдэн хүн оролцсон бэ?
-Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Бага Богд ууланд цоохор ирвэсний экологи, биологийн онцлогийг тодруулах, популяцийн мониторинг судалгаа хийх зорилгоор хамтарсан баг ажиллаад ирлээ. Монголын талаас Шинжлэх Ухааны Академийн Биологийн Хүрээлэнгийн Хөхтөний Экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монголын "Ирвэс" төвийн тэргүүн Б.Мөнхцог, Монголын ирвэс төвийн биологич Ж.Гантулга бид гурав оролцсон. АНУ-аас Ирвэс хамгаалах байгууллагын тэргүүн, доктор Родни Жексон, малын эмч Дэнн Хаук, биологич Дүган Вруй зэрэг эрдэмтэн, судлаачид хамтран ажилласан.
-Манай орны хэмжээнд хэдэн ирвэс байдаг вэ. Танай судалгаа хийхээр сонгон авсан нутагт хэд орчим ирвэс байдаг бол?
-Монгол орны хэмжээнд 1000-1500 орчим ирвэс байдаг гэж үздэг. Энэ нь дэлхийн нийт ирвэсний популяцийн 20 орчим хувь гэсэн үг. Монголын "Ирвэс" төвийн тэргүүн, доктор Б.Мөнхцогийн судалгаагаар Увс аймгийн Түргэн уулын Ямаатын ам, Өмнөговь аймгийн Гурван сайхны нуруу, Говь-Алтай аймгийн Таянгийн нуруунд цоохор ирвэсний нягтшил бусад газрынхаас илүү өндөр байдаг нь тогтоогдсон. Судалгааны эцсийн үр дүн хараахан гараагүй байгаа учир тодорхой тоо хэлэх боломжгүй байна. Бидний ажигласнаар энэ нутагт ирвэсний тоо толгой харьцангуй бага юм шиг санагдсан.
-Танай хамтарсан баг ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?
-Бид нар нэг сарын хугацаанд ирвэс барьж, хүзүүвчлэх зорилготой явсан. Есдүгээр сарын 21-ний өглөө Бага Богдын Устын ам гэдэг газраас нэг эр ирвэс барьж, хүзүүвчилсэн. Тэр ирвэсний биеийн жин 42 кг, сүүлний уртыг оролцуулаад 210 см урттай, 4-5 настай ирвэс байсан.
-Та сая ирвэс барьсан гэлээ. Ирвэс их том биетэй араатан амьтан учир түүнийг барихад амаргүй байдаг байх. Ямар багаж ашиглаж барьдаг юм бэ?
-Альдричийн урхи гэдэг тусгай багаж байдаг юм. Нийтдээ 12 урхийг гурван аманд байрлуулсан. Урхинд орсон ирвэсийг гурван метрийн зайтай газраас нойрсуулах тариагаар буудсан. Таван минут өнгөрсний дараа тариа үйлчилж, унтуулсан юм. Тэгээд бид барьсан ирвэснээсээ цус, үс, баасны дээж аваад сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн. Цус авсан учраас түүнд хоёр шингэн хийсний дараа сэргээх тариа хийсэн. Маргааш нь хиймэл дагуулаас мэдээ авахад баригдсан газраасаа 500 метрийн зайд байгаа нь тогтоогдсон.
-Ирвэс юугаар хооллодог вэ. Энэ чиглэлийн судалгаа хийгдэж байгаа юу?
-Ирвэсний гол хоол тэжээл нь янгир, хойлог юм. Зуны цагт тарвага, жижиг шувуудаар хооллодог бол идэш тэжээл ховордож эхлэх өвлийн цагт айлын мал руу дайрах, барих тохиолдол гардаг. Бидний сонгон авсан судалгааны нутагт мал руу дайрах тохиолдол нилээд гардаг байсан боловч сүүлийн 7-8 жилд энэ нь харьцангуй багассан гэж орон нутгийн иргэд ярьж байсан. Энэ нь 2000, 2001 онуудад болсон ган зудтай холбоотой. Ирвэсний тогтвортой байрших нэг үндсэн нөхцөл нь идэш тэжээлийн хангалттай нөөц бүхий орон зай юм. Иймээс энэ чиглэлийн судалгаа нь чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Бид тус нутгийн ирвэсний гол идэш тэжээлийн нөөцийг гаргах ажлыг байнга зохион байгуулах болно.
-Ирвэс судлах нь ямар ач холбогдолтой вэ?
-Ирвэсийг өндөр уулын түлхүүр гэж үздэг. Тодорхой хэсэг газарт ирвэс тогтвортой байршиж байна гэдэг маань тухайн нутгийн экосистемийн эрүүл, тогтвортой байгааг илтгэж байна гэсэн үг. Тэгээд ч ирвэс Монгол Улсын төдийгүй олон улсын хэмжээнд хууль эрхзүйн актуудаар хамгаалагдсан ховор зүйл амьтан учраас олон нийтийн анхаарлын төвд байж, сонирхлыг татах нь зүй ёсны хэрэг биз ээ.
Ж.Тагтаа