Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүн энгэрээ мялааж, баярын нулимстай цэцгийн баглаа барьсан дүр зураг өнгөрсөн даваа гаригт тохиолоо. Улс эх орондоо ихийг хийж бүтээсэн үйлстэй хүн бардам авч, бахархалтайгаар энгэртэй одон гялалзуулан зогсож байгаа нь сайхан л харагдаж байв. Харин энэ үед олонхийн эгдүүцэл, гайхширлыг төрүүлсэн нэгэн үйл явдал тохиосон нь соёлын тэргүүний ажилтан дуучин С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ нар нүдээ олоогүй шагнал хүртсэн нь, энгэрээсээ төөрсөн гавьяатын тэмдэг байлаа. Хилийн дээс алхаагүй зохиолын гэх тодотголтой хэдэн дуу дуулж, өөр хаана ч хэн ч мэдэхгүй тэд ард түмэндээ юу гийгүүлсэн гэж энэ шагналыг ичих ч үгүй авч байгаа юм бол. УИХ-ын гишүүнтэй бэлзэг юугаа солилцсоноор гавьяат болчихож байгаа юм бол эхнэр аваагүй гишүүд рүү дуучин бүсгүйчүүд минь урагшаа. Цаана чинь гавьяат цол тун чиг ойрхон болжээ.
Сүйгээ батлаад хуримаа хийчихвэл арай цаад цол руу нь өнгийж харах юм биш биз. Нас намбаны хувьд ч тэр балчирхан л байна даа. Т.Баясгалан хамгийн залуу эмэгтэй гавьяатаар тодорч бас нэгэн гуншин нэмжээ. Гавьяат авахаа мэдсэн шөнөө нойр нь хүрээгүй гэнэ. Яасан юм болдоо. Санаа нь зовж ард түмнээсээ ичсэн болов уу гэтэл баярлаж хөөрөөд нойр нь хулжсан гэнэ.
Дуучин Ч.Бат-Эрдэнэ энэ хүн өнөөдөр гавьяат цол хүртэх нь битгий хэл дуучид дундаа хоолойны цар хүрээгээрээ ч доогуур байр эзэлдэг нь нууц биш. Бас хөөрхөн, өөрийгөө эрхийн чинээ биетэй эр хонгор дуутай хэмээн тайзан дээр зарлуулж гарч ирэх дуртай нэгэн. Эрхийн чинээ биетэй нь үнэн л дээ. Харин эр хонгор дууг нь одоо болтол сонсоогүй яваа нь бас л үнэн. Дуучин Э.Оюумаатай хамтарч дуулсан ганц нэг дууг эс тооцвол түүнд аялчихмаар аятайхан дуу бий билүү.
Харин түүний оронд СТА С.Жавхлангийн дуулсан дууг сонсогч олон нь арай үнэн. Тэрбээр яагаад гавьяатын шагналаа ирж авсангүй вэ. Эсвэл би арай ч болоогүй хэмээн өмнө нь төрсөн олон гавьяатаа хүндэлсэн юм болов уу. “Шинэков”-уудыг өмнө нь төрсөн гавьяатуудтай хийж бүтээсэн, ард түмэн хүлээж авах эсэх талаар харьцуулахад ч ичмээр л байна шүү дээ. Амьдралд сайн муу олон зүйл үзсэн манай өвөө л хүний өмнөөс ичихдээ ичмээр “дамшгуудаа” гэдэгсэн. Нийгэм өөрчлөгдөж, мөлхөж явсан жаал таяг тулахын цагт ч сэтгэл зүрхэнд нь С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнийн дуу аялагдах уран бүтээл одоохондоо энэ гуравт байхгүй. Үнэхээр гавьяа шагналд дуртай юм бол цаг хугацаанд элэгдэхгүй уран бүтээлийг ард түмэн тэднээс хүснэ.
Энгэрээ гавьяатын тэмдгээр мялаагаагүй ч ард түмэн нь цолыг өгчихсөн хүний нэрийг энд дурьдаж дээрх дуучидтай зүйрлэмээргүй байна. Зүрх хүрэхгүй нь. “Тэмээн дээрээс наран ойрхон” , “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Чи минь битгий мартаарай “, “Олны дундаас онцгой “ “Бодлын цагаан хун “ гээд л миний эмээ аялж, ээж ч дуулж ирсэн дууг бид тэдний ямар дуутай нь харьцуулах юм. Ардын жүжигчин Цагааны Цэгмид, алиа Данзан, гээд алтан үеийнхтэй жиших гэсэнгүй. Зүгээр л Б.Эрдэнэбат, Түвшинтөгс Б.Сийлэгмаа Д.Сосорбарам гавьяатуудын маань сэтгэл нь гонсойж байгаа байх даа гэхээс халаглана. Монгол Улсын гавьяат цолны үнэ цэнэ ингэтлээ буурч улс төрийн шоу, сонгуулийн сурталчилгааны нэгэн хэлбэр болтлоо “лойсон” юм гэж үү. Эс бөгөөс шагнал өгөх хүн олдохгүй байгаа бол ард түмний хайр хүндэтгэлийг нэгэнт хүлээсэн хошин шогийн олон жүжигчин цаана чинь байна шүү дээ. Шинэ гавьяатууд цолоо ичих ч үгүй гардаж байгаа бол хуучин гавьяатууд маань тэдэнтэй эн зэрэгцэхээс ичиж, гавьяатаасаа татгалзвал аль алиных нь нэрэнд цэвэр юм биш үү.