Өнөөдөр улс оронд өрнөсөн онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг өчигдөр гаргажээ. Энэ шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө.
Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн мэргэжилтэн Х.Оюунтуяа дараах мэдээллийг өгсөн юм. Сурагчдын 66 хувь нь ундааг байнга хэрэглэж байна.
Ундаа хэрэглэдэг хүүхдүүдийн 56.8 нь хийжүүлсэн ундаа, 33.5 хувь нь үйлдвэрийн өтгөрүүлсэн жимсний ундаа, 9.7 хувь нь чихэрлэг цай хэрэглэж байна. Эдгээр ундаа нь сургууль цэцэрлэгийн орчинд хориглосон чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүнүүд аж. Үргэлжлэлийг эндээс уншаарай.
"Жакарта 2018" Азийн наадам үргэлжилж байна. Чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Нарангэрэл эхний барилдаанаа Тайландын Манлика Эсатитай хийсэн юм. Тэрээр цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарлаа.
Өнгөрсөн баасан гарагт Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гаражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж, газрыг бүрэн чөлөөллөө. Энэ газарт цэцэрлэгийн өргөтгөлийг барих юм байна.
Сөүлийн нэгэн ахлах сургуулийн багш ихэр охидодоо шалгалтын материал харуулснаар охид нь улсын шалгалтадхамгийн өндөр оноо авчээ. Иймд Өмнөд Солонгост ахлах сургуулийн багш нарыг хүүхдийнхээ сурдаг сургуульд ажиллахыг хориглосон байна.
18 метрийн өндөр гүүрнээс найзыгаа түлхсэн бүсгүйг бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгажээ. 18 настай Тэйлор Смит Вашингтон мужийн Ванкувер хотын Льюис гол руу 16 настай Жордан Холгерсоныг түлхсэнээс Жорданы таван хавирга хугарч, уушги болон улаан хоолой нь гэмтжээ.