Бангладешийн ахлах сургуулийн мянга мянган сурагчид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, шударга ёсыг тогтоохыг шаардан зургаа дахь өдрөө жагсаж байна.
Автобусууд зорчигчид авах гэж хурдтай явснаас автобусны буудал дээр зогсож байсан хүүхдүүдийг мөргөсны улмаас хоёр хүүхэд амиа алдаж, хэд хэдэн хүүхэд бэртсэн харамсалтай явдал өнгөрсөн ням гарагт Бангладешийн нийслэл Даккад гарчээ.
Дакка хотын нийтийн тээвэрт явдаг зорчигч тээврийн автобуснууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль дүрмийг зөрчиж, осол аваар ихээр гаргадаг аж. Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн компаниудын өрсөлдөөн их, тиймдээ ч автобуснууд бие биенээсээ түрүүлж зорчигчдоо авахын тулд хурд хэтрүүлдэг гэнэ.
Бангладешийн Зам тээвэр, төмөр замыг хамгаалах үндэсний зөвлөлөөс хийсэн судалгаагаар өнгөрсөн жил зам тээврийн ослын улмаас 4200 гаруй хүн амиа алдсаны дийлэнх нь жолоочийн буруугаас болжээ.
Энэхүү статистикийг өөрчлөхийн тулд сурагчид эрх баригчдад есөн заалт бүхий шаардлагыг хүргүүлжээ. Эдгээр шаардлагын дотор осол гаргаж, хүний амь эрсдүүлсэн жолоочид цаазар авах ял оноох талаар ч тусгасан байна.
Сурагчдын шаардлагыг биелүүлэх хүртэл тэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль журмыг өөрсдөө сахиулах болно хэмээн мэдэгджээ. Сурагчид зам дээр зогсон автобус, автомашин, мотоцикл зэрэг тээврийн хэрэгсэл барьж буй иргэдийн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь өөрсдөө шалгаж байгаа аж.
Түүнчлэн жолооны үнэмлэх, гэрчилгээгээ үзүүлэхээс татгалзсан жолоочийн тээврийн хэрэгслийг эвдэлж, галдан шатаасан явдлууд хэд хэд гарчээ.
17 настай Саяйра Ислам Рож урьд өмнө нь ямар нэгэн жагсаал цуглаанд оролцож байгаагүй хэмээн, “ Гадагш гарах болгондоо манай зам ямар аюултай байгааг харж байгаа учраас би энэхүү жагсаалд нэгдэж байна. Бидний хүсч байгаа зүйл бол авлига хээл хахуулийг үгүй болгож, жолооны үнэмлэхийг чихэр шиг тараадгийг нь зогсоох юм.” хэмээн БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Үүний хариуд нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг компаниуд зорчигч тээврийн автобуснуудынхаа үйл ажиллагааг зогсоосон байна. Бангладешийн Боловсролын яам сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоож, сурагчдын шаардлагыг судлах болно гэж мэдэгдсэн ч жагсаал үргэлжилсээр байгаа аж.
Дакка хотын зарим дүүргүүдэд цагдаагийн зэвсэглэсэн хүчнийхэн хамгаалалтанд гарсан ба жагсагчдын мэдээлж байгаагаар цагдаа нар сурагчдад хүч хэрэглэсэн гэнэ.
Өнгөрсөн лхагва гарагт Бангладешийн Дотоод хэргийн сайд Асадуззаман Хан засгийн газрын зүгээс нийтийн тээврийн аюулгүй байдлыг хангах кампанит ажил эхлүүлэхээ мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС